Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Төр, нийгмийн ахмад ажилтны аймгийн анхдугаар зөвлөгөөн болж байна

2015-09-30

Аймгийн Засаг даргын тамгын газраас санаачлан "ТӨР, НИЙГМИЙН АХМАД АЖИЛТНЫ АЙМГИЙН АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН"-ийг өнөөдөр зохион байгуулж байна. Зөвлөгөөнд 13 сумын нийт 150 гаруй ахмадууд оролцож байгаа юм.
Аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр зөвлөгөөнийг нээн хэлсэн үгэндээ "Аймаг орон нутгийнхаа хөгжил цэцэглэлт, хойч үеийнхний сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хөдөлмөрлөж ирсэн ахмад үеийнхнээ та бүхний үргэлжлэл болсон хойч үеийн залуус бид үргэлж бахархан үлгэрлэж явдаг төдийгүй та бүхний эрдэнэ болсон сургаал зөвлөмжийг үйл хэрэгтээ тусгаж ажиллахыг эрхэмлэж явдгийн тод жишээ нь өнөөдрийн энэхүү “Төр, нийгмийн ахмад ажилтны аймгийн анхдугаар зөвлөгөөн”-ийг зохион байгуулж байгаа явдал юм. Өнөөдрийн зөвлөгөөнд 13 сумын нийт 150 ахмад оролцож байна. Төр, нийгмийн хөгжлийг цааш илүү зөв чигт залах 150 мэргэн санаа, 150 онч үгийг өнөөдөр энд сонсоно гэдэгтээ бид итгэлтэй байна." хэмээн онцолсон юм.
Аймгийн Засаг даргын зөвлөх Б.Сүхбаатар "Төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд ахмадын оролцоо" сэдэвт илтгэл тавьсан юм. Үргэлжлүүлэн Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь "Сүхбаатар аймгийн хөгжлийн өнөөгийн түвшин, цаашдын чиг хандлага" сэдвээр илтгэл тавьж байна. Засаг дарга Ж.Батсуурь "Ирээдүй өнөөдрөөс биш өчигдрөөс эхэлдэг. Ирээдүйн сайн сайхны тухай ярихдаа өнгөрсний сургамж, үнэт туршлагыг нэхэн санах нь зүй юм. Түүнчлэн төрийн бодлогод ахмад үеийнхний холч мэргэн ухааныг баримжаа болгох ёстой. Энэ үүднээс “Төр, нийгмийн ахмад ажилтны аймгийн анхдугаар зөвлөгөөн”-ийг санаачлан зохион байгуулж, та бүхний санал, зөвлөмжийг сонсон, түүнээ цаашид хийж хэрэгжүүлэх ажилдаа тусгахыг зорьсон учиртай" хэмээн өнөөдрийн зөвлөгөөний зорилгыг тодотгосон юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%