Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Монгол Улсын өрлөг жанжин Г.Дэмидийн хөшөөнд цэцэг өргөв

2015-09-10


Есдүгээр сарын арваны бага үдэд Цэцэрлэг хотноо Монгол Улсын өрлөг жанжин Г.Дэмидийн хөшөөнд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Архангай аймгийн удирдлага, төрийн албан хаагчид, эгэл жирийн иргэдийн төлөөлөл цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.


1921-1960 он бол улс төрийн их хэлмэгдүүлэлтийн үе байлаа. Энэ үед  Монголчууд 60 мянга гаруй нэрт сэхээтэн оюунлаг эх орончид, энгийн иргэдээ алдсан байдаг.


Тэр үед хэдэн мянган хүмүүс хэлмэгдэж, үлдсэн хүмүүсийн сэтгэл хэрхэн сэмэрснийг тооцох арга үгүй билээ. Өнөөдөр энэхүү арга хэмжээгээр хэлмэгдэгсдийн уй гашуу өчүүхэн ч болов тайтгарах болтугай. Энэ л өдөр аавыгаа, өвөөгөө, ахаа алдсан, хэзээ ч мартамгүй шаналал тээсэн, санчиг бууралтсан хөгшдийн үгийг эмгэнэн сонсч байна бид. Энэ л өдөр тэд зүрх зүсэм яриа, цөхрөшгүй гомдлоо дахиж нэг нэхнэ.


Жилээс жилд хэлмэгдлийн хар шуургыг биеэр мэдэрсэн хүмүүсийн үр сад  цөөрсөөр байна. Харин тэднийг бүртгэж, нөхөн олговор  олгох ажил өнөөг хүртэл үргэлжлсээр байгаа билээ.

Монгол улсын Засгийн газраас тухайн үед хэлмэгдсэн иргэдийнхээ нэрийг цагаатгах ажлыг гурван үе шаттайгаар одоог хүртэл зохион байгуулан ажиллаж байна.”


гэж Архангай  аймгийн ИТХ-ын дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Ч.Мөнхбат онцлон хэллээ.

“Халуун итгэл цөхөрсөн
Хатан зүрх шархирсан
Хар дарсан зүүд мэт он жилүүдийг
Хамаг монголчууд бүү мартагтун”


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%