Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИТХ-ын дарга ахмад дайчин А.Цэнджавт хүндэтгэл үзүүллээ

2015-09-02

Ахмад дайчин А.Цэнджавын эр зориг,  хичээл зүтгэлийг үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор шагнасныг хүндэтгэлтэйгээр гардуулан өгөхөөр өнөөдөр аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга М.Эрдэнэдэлгэр, Засаг дарга Э.Оюунчимэг, Засаг даргын орлогч Т.Батмөнх тэргүүтэй аймгийн удирдлагууд түүний гэрийг зорьж очлоо.


Биднийг  гэрт нь очиход бие жижигтэй, хурдан шаламгай өвгөн угтсан нь ахмад дайчин А.Цэнджав байлаа. Тэрээр эдүгээ 91 нас зооглож яваа хэрнээ ануухан, үг хэл цэцэн цэлмэг байгаа нь түүний цэрэг армийн он жилүүдтэй холбоотой хэмээн төрөл төрөгсөд нь хүүрнэв.
Тэрээр 1940-1948 онд Улсын баруун хилд болсон зэвсэгт ту
лалдаан, 1945 оны чөлөөлөх дайнуудад тус тус гар бие оролцон дайтаж явсан байна.

Цэнджав
гуайг тухайн үеийн дарга нар нь “Цэнджав шиг ийм салаа цэрэгтэй байсан бол” хэмээн урамшуулж ярьдаг байсан тухай тэрээр дурсамж хуучилж байлаа.
Архангай аймагт чөлөөлөх дайнд оролцож байсан найман ахмад байдаг бөгөөд Эрдэнэбатын Батмөнх ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.
Бусад ахмад дайчид Хашаат, Жаргалант суманд байдаг бөгөөд аймгийн удирдлагууд гэрт нь очиж
  шагналыг нь гардуулан өгөх ажээ.


Чөлөөлөх дайны 70 жилийн ойн хүрээнд аймгийн Цэргийн штабаас ахмад дайчдын кино нэвтрүүлгийг бэлдэх ажлыг төлөвлөөд байгаа аж.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%