Түүх Архелогийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа
Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ ШУА-ын Түүх Архелогийн хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.Монгол Монакогийн хамтарсан "Хойд тамир - Хүннү" төслийн удирдагч Жером Магай Хойд тамирын хөндий, Баянцагааны хөндий, Авдархад,Гол мод бүхий нутагт орших чулуун зэвсгийн суурин, хүрэл, түрүү төмрийн үеийн булш, Хүннүгийн язгууртны булшийг судлах архелогийн ажлаа Засаг даргад танилцууллаа. Монако улсын нэн эртний хүн судлалын мүзейтэй хамтран ажиллаж буй уг экспедици нь 60 хоногийн хугацаанд Хүрэл түрүү төмрийн үе ба Хүннүгийн археологийн судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүн бүрдүүлэх, хээрийн шинжилгээний тайлан бичих, үр дүнг урьдчилсан байдлаар тооцоолоод байгаа аж.
Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.
санал өгсөн: 174