Боловсролын салбарынхан амжилтаа ахиулжээ
Өнгөрсөн хичээлийн жилд элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсын хэмжээнд 18 -д жагсаж байсан бол 2014-2015 оны хичээлийн жилд 8-д орсон амжилттай байна. Энэ нь манай аймгийн боловсролын салбарт ажиллаж байгаа багш сурган хүмүүжүүлэгчид, албан хаагчдын ажлын амжилт төдийгүй боловсролын салбарт орон нутгаас хэрэгжүүлж байгаа тодорхой ажлуудын үр дүн юм.
Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.
санал өгсөн: 174