Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын дарга "Архангайн багш нарын бага хурал 2015" оролцлоо

2015-08-28


"Архангайн багш нарын бага хурал 2015" энэ сарын 28-нд сургууль цэцэрлэгийн удирдлагууд, сургалтын менежерүүдийн дунд зохион байгуулагдлаа.

Хурлаар 2014-2015 оны хичээлийн жилийн үр дүнгийн биелэлт, зорилтуудыг хэлэлцэж алдаа оноогоо дүгнэсэн ба 2015-2016 оны зорилго биелэлт, төлөвлөгөөтэй танилцсан байна.
 
Үйл ажиллагааны нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга, БСГ-ыг дарга тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцлоо.

"Салбартаа амжилт гаргасан хамт олны дунд орж ирээд үг хэлэхэд урамтай байна. Архангайн боловсролын үзүүлэлтийг 17-р байрнаас 8 дугаар байр хүртэл урагшилуулсан та бүхний хөдөлмөр зүтгэлд талархан баяр хүргэж байна. "Математик" хөтөлбөрийн үр дүнг ихэд сайшааж энэ хөтөлбөртэй ижил үр дүнд хүрэх шинэ санаачлага бүрийг дэмжиж ажиллахад бэлэн байна хэмээн аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат хэлэв.

Түүнчлэн багш нарын нийгмийн асуудлыг анхаарч шинэ хороололд боссон 120 айлын орон сууцны 40 айлын орон сууцыг багш нарт хуваарилсан талаар мэдээллээ.
Мөн амжилт гаргасан багш, сурагчдыг урамшуулдаг өөр бусад жишээнүүдийг хуралд оролцогсодтой хуваалцсан байна.
  

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%