Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"Алтан намар" ахмадын өдрийг зохион байгууллаа

2015-10-01

Олон улсын "Ахмадын Эв нэгдлийн баяр"-аар Архангай аймгийн Ахмадын чөлөөт холбоо, аймгийн БТСГазраас "Алтан намар" ахмадын сарын аяныг амжилттай зохион байгууллаа. 
Ахмадуудаа алдаршуулах, тэдэнд сэтгэлийн дэм үзүүлэх зорилготойгоор энэ жилийн ахмадын баярыг нэг сарын аяныг өрнүүлэв. Энэхүү арга хэмжээнд 19 сумаас ахмадын төлөөллийг урьж ирүүлэн аймгийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлттэй танилцах автобустай аяллыг аймгийн ЗДТГ зохион байгуулжээ. 

Энэхүү аяны хүрээнд "Хариу нэхээгүй тус", харъяалалгүй ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, хэвтрийн өвчтэй болоод гэрийн асаргаанд байдаг ахмадуудад бэлэг гардуулах, ахмадын явган аялал, ахмадуудаас уриалсан хоггүй хот аян, урлаг спортын тоглолт зохион байгуулах зэрэг олон арга хэмжээ явагдлаа. 
Мөн аймгийн БТСГазар "Баялаг үйлдвэрлэгч ахмадын үзэсгэлэн худалдаа", Монгол улсын гавъяат багш А.Бямбаахүү, Монгол улсын гавъяат жүжигчин Д.Баянжаргалын нэрэмжит спорт, урлагийн наадмыг зохион байгууллав. 

Тус наадамд аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, ЗДТГ-ын НХХ-ийн дарга Ш.Нямдаваа, Эрдэнэбулган сумын Засаг дарга Э.Оюунчимэг тэргүүтэй удирдлагууд оролцож ахмадууддаа баяр хүргэж, урам хайрлалаа. Арга хэмжээнд сум бүр урлаг спорт, үзэсгэлэн худалдааны багтай оролцсон юм. Спортын арга хэмжээ нь гар бөмбөг /холимог баг/, Шатар /эрэгтэй-1, эмэгтэй-1 ахмад/, Теннис /эрэгтэй -1, эмэгтэй -1/, урлагын наадам нь Монгол ардын уртын дуу, Ардын богино дуу, Морины тухай дуу, Гоцлол хөгжим, Бүжиг гэсэн номеруудаар шилдэгүүдээ шалгарууллаа. Мөн Тэргүүний сум, баг, аж ахуй нэгж, Шилдэг ахмад, шилдэг асран хамгаалагч, шилдэг баялаг бүтээгч ахмад зэргийг тодруулан шагнаж урамшууллав.

Ирэх жилийн ахмадын баярыг аймгийн "Ахмадын чөлөөт холбоо" санаачилан бүсийн хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэнэ. НҮБ-ын ерөнхий асамблей 1992 оноос эхэлж жил бүрийн 10 сарын 1-ний өдрийг олон улсын ахмадын баяр болгон тэмдэглэхийг дэлхий даяар албан ёсоор тунхагласны дагуу манай улс 23 дахь жилдээ Ахмадын баярыг тэмдэглэж байна. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%