Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Монгол-Энэтхэгийн найрамдлын нэрэмжит цэцэрлэгтэй болов

2015-09-18

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Сомнат Гош гэр бүлийн хамт Цэцэрлэг хотод албан айлчлал хийж байна. 
Айлчлалын хүрээнд Эрдэнэбулган сумын хүүхдийн VIII цэцэрлэгийг "Монгол-Энэтхэгийн найрамдлын нэрэмжит" цэцэрлэг болгон нээлтээ хийлээ. Нээлтийн ёслолын үеэр ноён элчин сайд тус хүүхдийн цэцэрлэгээс хоёр багшийг Энэтхэг улсын тэтгэлэгээр англи хэлний курст суралцуулахаар болсноо мэдэгдсэн юм.

Энэ онд Монгол, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан Элчин сайд Сомнат Гошийг дагалдан Монгол-Энэтхэгийн найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Дашчойлин хийдийн тэргүүн хамба, доктор Ч.Дамбажав хүрэлцэн ирсэн юм. Элчин сайд хэлсэн үгэндээ хоёр орны уламжлалт найрсаг харилцаа соёл, боловсрол, мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, аж үйлдвэр, хөдөө аж ахуй зэрэг салбаруудад иж бүрэн түншлэлийн зарчмаар өргөжин хөгжиж байна.
Монгол, Энэтхэг хоёр улс түүхэндээ цэрэг, хүчнийхнийг солилцож байгаагүй. Лам хуварга, эрдэмтэн мэргэдээ л солилцож байснаараа онцлог бөгөөд бэлэгшээлтэй хэмээн онцоллоо. 

Түүний айлчлалын үеэр "Архангай түншлэл-2015" үзэсгэлэн худалдаа болж таарсан ба элчин сайд гэр бүлийн хамт үзэсгэлэн худалдааг үзэж сонирхон Архангай нутгийн брэнд бүтээгдэхүүн болох цагаан идээ, хүнсний ногоо, гар урлалын бүтээгдэхүүнээс худалдан авалт хийсэн аж.

Энэхүү үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, ноён элчин сайд Сомнат Гош, "Монгол-Энэтхэгийн нийгэмлэг"-ийн тэргүүн, Дашчойлин хийдийн тэргүүн хамба, доктор Ч.Дамбажав, аймгийн ЗДТГ-ын ХБХ-ийн дарга Д.Оюунчимэг, Эрдэнэбулган сумын Засаг дарга Э.Оюунчимэг, БСГ-ын дарга А.Амагаланбаатар нар оролцож хүндэтгэлийн туузыг хайчиллаа.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%