Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Бор толгойн олон жил дуншсан замын ажлууд хийгдэж байна

2015-09-25

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р багийн иргэдийн санал дээр үндэслэгдсэн Сансар өөд өгсөх замын ажил тус багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Б.Булганчимэгийн дэмжлэгээр эхэллээ.


Олон жилийн туршид яригдаж байсан энэхүү замын ажил эхэлсэн нь ард иргэдийн санал хүсэлтэнд нийцсэн сайхан ажил болж байна. Сансар өөд өгсөх замын ажил хийгдэхгүй олон жил болсноор Бор толгойн айлууд руу эмнэлэгйн тэрэг, гал командын машин, такси, усны тэрэг гарч чадахгүй явахад хүндрэлтэй байлаа. Уг зам ашиглалтанд орсноор төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээнүүд түргэн шуурхай иргэдэд хүрэх боломжтой болж байна.

 

Замын ажлыг Автозам Архангай ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд хайрган хучилттай 400 м замын ажил, Сансар дэлгүүрийн зүүн урд талд автомашины зогсоол, ус зайлуулах суваг, айлын хашаа руу орох оруулга зэрэг ажлууд хийгдэнэ.


 Мөн Эрдэнэбулган сумын 4-р багийн иргэдийн хүсэлтийн дагуу төлөөлөгч Б.Булганчимэгийн дэмжлэгтэйгээр Мөнгөн ембүү өөд өгсөх замын ажил хийгдэж байна. Эрдэнэбулган сумын 4-р багийн Бор толгойн 4, 10-р гудамжны хооронд жалганд хог ихээр овоорч хажуу талын хуучин зам нь харагдах орчин хязгаарлагдмал автомашин явахад нэн хүндрэлтэй байлаа.

 


Уг замын ажлыг OD&D ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд Эрдэнэбулган сумын зүүн талаар гудамж төслөөр хийгдсэн төв замтай холбогдсон хайрган хучилттай зам, ус зайлуулах хоолой, хашаа руу орох оруулгын ажлууд хийгдэж байна. Дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд санаачлага гаргасан Эрдэнэбулган сумын 4-р багийн иргэд, багийн даргаар ажиллаж байсан Ц.Ганбаатар асан, багаас сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Бөхболд, Д.Цэрэндулам, Л.Чимэдлхам нарын хүчин чармайлт их байлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%