Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА АХМАДУУДДАА МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

2015-10-01

Монгол Улсынхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүй сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмад буурлууд Та бүхэндээ олон улсын ахмадуудын баярын өдрийн халуун мэндийг хүргэе.

Ахмад настны өдрийг олон улсын хэмжээнд 24 дэх жилдээ, Монгол Улсад 22 дахь жилдээ өргөн дэлгэр тэмдэглэж байна. Эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө шударга, бүтээлч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмад настнуудаараа бид цаг үргэлж бахархаж, бас үлгэр дууриалал авч байдаг билээ.

Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Залуу нас, хүч хөдөлмөрөө улс эх орныхоо тусгаар тогтнол, бүтээн байгуулалтад зориулж, хөгжил дэвшлийг улбаалан тээж, өнөөдрийн амжилт бүтээлийн их суурийг тавилцсан манай нийгмийн хамгийн хүндтэй, гавъяатай хүмүүс бол Ахмадууд та бүхэн билээ.

Өдөөдөр манай аймгийн хүн амын 9,5 хувийг ахмадууд эзэлж байгаа бөгөөд бид нийгмийн хамгааллын талаар төрөөс баримтлах бодлого, аймгийн ИТХ-ын бодлого үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ахмадуудаа ая тухтай, сэтгэл хангалуун,  аз жаргалтай амьдрах боломж нөхцлийг бүрдүүлэхийн төлөө бүхий л чиглэлд анхаарал хандуулж ажиллаж байна.

Улс, орон нутгийнхаа хөгжил дэвшил, хойч үеийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, уйгагүй зүтгэж ирсэн үе үеийн ахмадууддаа баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж, аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилд өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаараа цаашдаа ч үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт би итгэж байна.

Төрөлх эх орныхоо төлөө бие сэтгэл, хөдөлмөр зүтгэлээ харамгүй зориулсан буянт буурлууд та бүхэндээ зуу насалж, зургаадай таягаа тулж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%