Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Хүүхдийн спортын наадмаас зургаан медаль хүртжээ

2015-09-20

Монголын Хүүхдийн спортын 5-р их наадам 9 сарын 12-ноос 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Наадмаас Эрдэнэбулган сумын дөрөвдүгээр сургуулийн багш Д.Дондов дасгалжуулагчтай чөлөөт бөхийн тамирчдаас Эрдэнэбулган сумын хоёрдугаар сургуулийн сурагч н.Анхбаатар алт, Тариат сумын Д.Ариунжаргал мөнгө, Өгийнуур сумын Ш.Шүрэнцэцэг мөнгө, Өгийнуур сумын н.Алтангэрэл хүрэл медаль тус тус хүртсэн байна.


Б.Батдэлгэр дасгалжуулагчтай жүдо бөхийн тамирчид багаараа хоёрдугаар байрт шалгарсан ба 70 кг жинд А.Оюэнгэрэл, 44 кг жинд н.Уртнасан нар алтан медаль хүртэж Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх авчээ.


Тус наадамд манай аймгаас биеийн тамир спортын газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагч К.Баттулга, Спортын дунд сургуулийн хөнгөн атлетикийн багш н.Хүрэлбаатар жүдо бөхийн дасгалжуулагч Б.Батдэлгэр, Эрдэнэбулган сумын дөрөвдүгээр сургуулийн биеийн тамирын Д.Дондов багштай нийт 26 тамирчин оролцжээ.


Иргэдийн спортоор хичээллэх хүсэл сонирхлыг дэмжих зорилготой их наадмын анхан шатанд спортын 42 төрөлд улсын хэмжээнд нийт 100000 гаруй өсвөрийн тамирчин хамрагдсанаас спортын 17 төрөлд 1876 өсвөрийн тамирчин улсын тэмцээнд орох эрхээ авч 147 багц медалийн төлөө өрсөлдсөн байна.


Хүүхдийн спортын 5-р их наадмыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд найман төрлөөр, ЕБС-ийн сурагчдын дунд зуны спортын 15, өвлийн спортын 5 төрлөөр зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Хүүхдийн спортын их наадмыг 1999 онд анх зохион байгуулж байжээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%