Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Швейцарийн элчин сайд Архангайд айлчлав

2015-10-07

Швейцарь улсаас Бээжин хотод Хятад, Монголыг хариуцан суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Де Дардиел Мануель Мюулбах манай аймагт айлчиллаа.


Элчин сайд Монгол улсад тав дахь удаагаа, харин Архангайд анх удаагаа ирж байгаа нь энэ ажээ. Швейцарийн Засгийн газраас Швейцарийн хөгжлийн агентлагаар дамжуулан Монгол улсад хэд хэдэн төслийг хэрэгжүүлдэг байна. Эдгээрийн нэг нь сумын  Иргэдийн хурлын чадавхийг бэхжүүлэх, чадавхжуулах, сум, орон нутагт засаглалыг сайжруулах зорилготой төсөл бөгөөд уг төслийн хүрээнд нэг цонхны үйлчилгээ бий болжээ.


Элчин сайд Эрдэнэбулган сумын нэг цонхны үйлчилгээтэй танилцав. Элчин сайдыг дагалдан Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөл ирсэн юм. Швейцарын хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй бэлчээрийг зүй зохистой ашиглах “Ногоон алт” төсөл манай аймагт хэрэгжиж байна. Монгол улсын хамгийн олон малтай манай аймгийн хувьд бэлчээрийн даацын хэтрэлт хэрээс хэтэрсэн байдаг. Тиймээс бэлчээрийн нөхөн сэргээлт, зүй зохистой ашиглалт гэх мэт “Ногоон алт” төслийн хүрээнд хийгдэж буй ажлуудтай танилцлаа.


Төсөл хэрэгжүүлж буй газар нь л төслөө хэрэгжүүлээд үр дүнг хянаад явах бус аймаг, орон нутаг нь дэмжиж, хамтран ажиллаж, төсөл дууссан ч уламжлан авч явах асуудал чухал байдаг гэж элчин сайд онцоллоо.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%