Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Архангай түншлэл үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ боллоо

2015-09-20

Орон нутгийн бизнес эрхлэгч үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүн үйлчилгээгээ зах зээлд сурталчлан таниулах, борлуулах, түншлэл тогтоох, мэдээлэл, арга барил туршлагаа харилцан солилцох боломж нөхцөлийг бүрдүүлэх замаар орон нутгийн хөдөө аж ахуйн бизнесийг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой “Архангай түншлэл” үзэсгэлэн худалдаа уламжлал ёсоор 10 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

“Архангай түншлэл” үзэсгэлэн худалдааг нээж аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат үг хэллээ.

Үзэсгэлэн худалдаанд сүү цагаан идээ, хүнсний бүтээгдэхүүн, мод модон эдлэл, бэлэн хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, эсгий ноосон бүтээгдэхүнн, хүнсний ногоо, гэр ахуйн цахилгаан бараа гэсэн төрлөөр бараа бүтээгдэхүүнүүд дэлгэгджээ.

Худалдаалагдах бүтээгдэхүүнүүдэд чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан байх, сүү цагаан идээ нь жижиглэнгээр савлагдсан байх шаардлага тавьсан байна. Мөн энэ жилийн үзэсгэлэнд зөвхөн Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнүүд л худалдаалагдсанаараа онцлогтой байлаа.

Нийт зургаан төрлөөр шилдгүүдийг тодруулснаас Тариат сумын “Дуут цагаан далай” нөхөрлөлийн сарлагийн сүүгээр хийсэн цагаан идээ энэ жилийн шилдгийн шилдгээр шалгарчээ.

Төмс хүнсний ногооны төрөлд шилдгээрээ Чулуут сумын н.Оюунцэцэгийн тарьсан хүнсний ногоо, сүү сүүн бүтээгдэхүүний төрөлд шилдгээр Жаргалант сумын Д.Ариунжаргалын хийсэн цагаан идээ, гар урлалын шилдэг бүтээгдэхүүнээр Өгийнуур сумын С.Мэндсайханы сур суран эдлэл, Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний шилдгээр Хашаат сумын Н.Чулуунбаатарын суран эдлэл, гурил гурилан бүтээгдэхүүний шилдгээр Эрдэнэбулган сумын Улам баяжихуй ХХКомпаний үйлдвэрлэсэн нарийн боов шалгарлаа.

Хамгийн идэвхтэй зохион байгуулалтай оролцсон сумдаар Өндөр-Улаан, Эрдэнэбулган, Тариат сумд шалгарав. Түншлэлийн ерөнхий зохион байгуулагчаар аймгийн Засаг даргын Тамгын газар ажиллажээ.

Аймгийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Эрдэнэбулган сумын ЗДТГ зэрэг газрууд хамтраан зохион байгуулагчаар ажилласан байна.

Мөн аймгийн малчдын холбоо үзэсгэлэнд хамтран зохион байгуулагчаар ажилласан ба тус холбооноос хэрэгжүүлдэг малчдын орлогыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой төслийн хүрээнд 12 суманд ногооны 21 хүлэмж байгуулж өгсөн байна.

Хүлэмжинд ногоо тарих сургалтанд 500 гаруй хүн хамрагдаж, 100 шахам иргэд ажлын  байртай болж тарьсан ногоогоо борлуулж нэмэлт орлого олж байна. Орлогоо нэмэгдүүлэх зорилготой гар урлал урлаж, ногоо тарьж, цагаан идээ хийдэг нийт 25 малчдын бүлэг байдаг бөгөөд эдгээр бүлгүүдийн төлөөлөл түншлэлд идэвхтэй оролцлоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%