Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Ахуй үйлчилгээний төв ашиглалтанд орж есөн хүн ажлын байртай боллоо

2015-09-07

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат тойргийнхоо багийн төвд 84 сая төгрөгийн өртгөөр ахуй үйлчилгээг засварлан үсчин, гоо сайхан, гуталчин, оёдолчин, зурагчны иж бүрэн багаж тоног төхөөрөмжийн хамт эмнэлгийн харъяанд хүлээлгэн өгч батламж гардууллаа.

   

  

Түүнчлэн багийн иргэдэд хурдан удмын морьд, малын үүлдэр селекцийг сайжруулах үржлийн мах, сүүний чиглэлээр хуц, ухна, бух бэлэглэсэн бөгөөд хүн эмнэлгийн сувилагч Т.Гэрэлцэцэгт таван ханатай гэр, эрүүл мэндийн төвд гал тогооны тоног төхөөрөмж, суга таяг, тэргэнцэр зэргийг олгосон байна.

 

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат:


Би 6-р багаас сонгогдож иргэдийг төлөөлсөн төрийн хүн. Багийн иргэдээс багаа улсын хэмжээнд анхны жишиг баг болгомоор байна гэсэн санал ирсэн. Үүний дагуу миний зүгээс боломжтой бүх зүйл дээр тусалсан. Өнөөдөр Архангай аймагт жишиг болж буй цэцэрлэг сургуулийн цогцолборыг багт ашиглалтанд орууллаа. Нэг давхартаа цэцэрлэг, хоолны заалтай, хоёр давхартаа сургууль, дотуур байртай. Энэ дотор буй талх нарийн боовны хэрэгсэл, гурил зуурагч машиныг сургуульд өгөлгүйгээр нэг хүнд өгөөд багийн иргэдийн болон сургууль, цэцэрлэгийн хүнсний хэрэгцээг хангуулахыг зөвлөлөө. Ингэснээр ажлын байр бий болж байгаа юм.

 

Ахуй үйлчилгээний төв ашиглалтанд орлоо. Есөн хүн ажлын байртай болох боломж бүрдлээ. Дөнгөж сая залуучууд маань саналаа хэлж байна. Нэг өрөө нэмээд өгвөл мужааны цех ажиллуулмаар байна гэж. Тэгэхлээр 6-р багт мужааны цех, талх нарийн боовны цех, хоёр гуталчин, гурван оёдолчин, зурагчин, үсчин, гоо сайханчтай болж иргэд ойрын хэрэгцээгээ нэг дороос  хангана. Мөн ахуй үйлчилгээний хажууд халуун ус, душ ажиллаж байна.

 

Төрийн зүгээс иргэд рүү хандах боломжтой дэмжлэгийг боломжоороо үзүүллээ гэж ойлгож байна. Одоо баг, сумын удирдлагууд багийн иргэдийн санал санаачилгаар ажиллах зам үлдлээ.

Малчид маань биднээс их юм шаарддаггүй. Хамгийн гол нь төвлөрсөн газартай, сургууль, цэцэрлэг, эмнэлэг боломжийн хэмжээнд сайн ажиллаасай гэж хүсдэг. 6-р багийн Эрүүл мэндийн төв сайн ажилладаг. Одоо сургууль, цэцэрлэг, багийн захиргаа байр савтай ажлын багаж тоног төхөөрөмжтэй болсноор ажиллах л үлдлээ.

 

Мөн солонгос улсаас нарийн ногооны мэргэжилтнүүд ирчихсэн, хөрсний дээжийг судалж, шинжилж өгөх, багийн 30 гаруй хүнийг ногоо тарих аргачлалын сургалтанд хамруулах гэж байна. Багийн иргэдэд худаг, малын үржлийн асуудал нэн тэргүүнд тавигддаг байсныг шийдвэрлэж өнгөрсөн жил дөрвөн худагтай болсон, 109 айлд малын үржлийг сайжруулахаар эцэг малууд тараагдсан байгаа. 


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%