Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат багш нар баярын хуралд оролцов

2015-10-01

Аймгийн багш нар 49 дэх өдрийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ жилийн хувьд боловсролын түвшин нэмэгдэж, улсын олимпиадуудад амжилттай оролцож, элсэлтийн ерөнхий шалгалтанд 800 оноо авч, спортын төрөлжсөн сургуультай болохын зэрэгцээ сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт 90 хувьд хүрсэн зэрг амжилтаар баяраа угтсан байна.


Хамт олноо хошуучлан ажиллаж ирээдүй хойчийг сурган хүмүүжүүлэх их үйлсдээ амжилт гаргасан 175 багш баярын өдрөө энгэрээ мялаасан юм. Үүнд “Боловсролын тэргүүний ажилтан”-аар 13, Яамны “Жуух бичиг”-ээр 9, аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр 50, Боловсрол соёлын газрын “Ахлах багш” цол тэмдгээр 22, “Арга зүйч” 31, “Багшийн алдар” 13, Эрдэнэбулган сумын Засаг даргын “Жуух бичиг”-ээр 37 хүн шагнуулжээ.


Уламжлалын дагуу зохиогддог спортын тэмцээнд аймаг сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, боловсролын 55 байгууллагын 825 багш оролцсон байна. Тэмцээн гар бөмбөгийн эрэгтэй, эмэгтэйг ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй, сургууль, цэцэрлэгийн удирдлагуудын хооронд бадминтон, даам эрэгтэй, эмэгтэй гэсэн дөрвөн төрлөөр зохион байгуулагджээ.


Багийн нэгдсэн дүнгээр нэгдүгээр байрт 1-р сургууль, хоёрдугаар байрт 4-р сургууль, гуравдугаар байрт 3-р сургууль, цэцэрлэгүүдээс нэгдүгээр байрт Эрдэнэбулган сумын 1-р цэцэрлэг, хоёрдугаар байрт Цэцэрлэг сумын цэцэрлэг, гуравдугаар байрт Батцэнгэл сумын цэцэрлэг, гар бөмбөгийн тэмцээнд Биеийн тамир спортын газрын багш, дасгалжуулагчид нэгдүгээр байрт шалгарчээ. Мөн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгийн газрын хамт олон бүрэн хэмжээний урлагийн тоглолтоор багш нарын баярт бэлэг барьсан юм.

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%