Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Төлөөлөгчдийн манлайлал” сэдэвт сургалт боллоо

2015-09-25

2013-2016 онд хэрэгжих “ Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадамжийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Төлөөлөгчдийн манлайлал” сэдэвт сургалт боллоо.

 

Сургалтанд аймаг сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчид, ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нар хамрагдав.

 

Сургалтын үйл ажиллагааг нээж аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ нар үг хэллээ. 

 

Нээлтийн үеэр “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” (2013 – 2016 он) төслийн хүрээнд зохион байгуулагдсан өмнөх сургалтын зургуудаар фото зургийн үзэсгэлэн гаргалаа. Зургийн үзэсгэлэн тэргүүлэгчдэд их таалагдсан төдийгүй өөрсдийнхөө болон сумын нөхдийнхөө зургийг ихэд сонирхон үзэж сэтгэл өндөр байлаа.

  

Төлөөлөгчдийн манлайлал” сургалт нь “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” (2013 – 2016 он) төслийн хүрээнд нутгийн удирдлага, хариуцлага, орон нутгийн үйлчилгээг сайжруулах, төлөөлөгчдөд иргэдийн оролцоог хангаж байгаа сайн туршлагыг дэлгэрүүлэх, хурлын дэг, авлигаас урьдчилан сэргийлэх, НӨУБ-ын хууль эрхзүй, хүний эрхийн талаарх тэргүүлэгчдийн мэдлэг чадавхийг дээшлүүлэх зорилготой ажээ.

  

Аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийг чадавхжуулах, манлайлах сургалтыг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарын хөгжлийн агентлаг, УИХ-ын Тамгын газартай хамтран аймгийн ИТХТ-ийн ажлын алба 2015 оны 09-р сарын 23-наас 24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

 

Сургалтын эхний өдөр сумдаас ирсэн тэргүүлэгч, төлөөлөгчдийг автобустай аялал хамруулан сүүлийн жилүүдийн аймгийн бүтээн байгуулалттай танилцуулав. Автобустай аялалын хөтчөөр аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Д.Оюунчимэг нар ажиллалаа. 

  

Мөн энэхүү сургалтаар сайн ажиллаж байгаа сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга нарыг шагнаж урамшууллав.

  

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%