Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид “Гэрэлт ирээдүй өөд хамтдаа” арга хэмжээнд оролцлоо

2015-09-14

“Гэрэлт ирээдүй өөд хамтдаа” хүүхдийн арга хэмжээ зохион байгуулагдлаа. Арга хэмжээг нээж аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат үг хэллээ.

 

Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат болон тэргүүлэгч, төлөөлөгчид оролцож, сурлага спортоор амжилт гаргасан сурагчдыг шагнаж урамшууллаа.

 

Мөн 19 сумын ерөнхий боловсролын сургуулийн шилдэг сурагч, хөгжлийн бэрхшээлтэй, бүтэн болон хагас өнчин хүүхдүүдэд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид сурлага хөдөлмөрийн амжилт хүсэн, иж бүрэн хичээлийн хэрэглэл, цүнхийг гардуулан өглөө.  

  

Аймгийн ИТХ нийт 37 төлөөлөгчтэй бөгөөд төлөөлөгчид тойрогт ажиллах зардлаасаа тойргийнхоо хүүхдүүдэд хичээлийн хэрэглэл авч өгсөн билээ.

  

  

  

  

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%