Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Цэцэрлэг хотод 21 аймгийн Засаг дарга нар ирнэ

2015-09-15

УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Н.Батбаяр, УИХ-ын даргын зөвлөх С.Ламбаа тэргүүтэй төрийн түшээдийг аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, аймгийн Засаг дарга Д.Батэрдэнэ нар хүлээн авч уулзан Архангай аймгийн хөгжил, бүтээн байгуулалттай биечлэн танилцууллаа.

 

Аймгийнхаа бүтээн байгулалт, хийсэн ажлынхаа мэдээлэл, танилцуулгыг ИТХ-ын дарга Ч.Мөнхбат, Засаг дарга Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй орон нутгийн удирдлагууд танилцуулсан юм.

Архангай аймагт хийгдсэн бүтээн байгуулалт бодлогын бусад ажлуудын хэрэгжилтэнд УИХ-ын дарга сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж өөрийн цахим хуудаснаа сэтгэгдэл оруулж байсныг энэ дашрамд дуулгая.


Түүнчлэн энэ сард Цэцэрлэг хотод 21 аймгийн Засаг дарга нарыг урьж авчран, Архангай аймгийн туршлагаас судлуулах зорилт бүхий томоохон үйл ажиллагааг зохион байгуулах талаар албаны эх сурвалж мэдээлж байсан юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%