Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Гэсэр ламын шавь Цорж Аграмба Санжайжавыг нутагт нь залах ёслол болно

2015-10-21

Өнгөрсөн жил нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд байрлах Баруун Баян-Уулын гудамжинд суух Э-гийн хашаанд эрэгтэй хүний занданшуулсан шарил байхыг цагдаагийн байгууллагынхан илрүүлэн, улмаар энэхүү шарилыг шинжилгээнд оруулж, хэдий үеийн, ямар хүнийх болохыг тогтоохоор ажлын хэсэг гаран ажиллаж байсан. Тэгвэл бурханч лам Г.Пүрэвбатаар ахлуулсан ажлын хэсгийнхэн энэхүү занданшуулсан шарилыг ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн их хувилгааны шавь Цорж Аграмба Санжайжавынх болохыг тогтоосон. Цорж  Аграмба Санжайжав нь 200 гаруй жилийн өмнө амьдарч байсан бөгөөд Гэсэр багшаасаа 25 насаар дүү хүн байжээ.


Гэсэр лам болон түүний шавь Цорж Санжайжав нарын бунхан Архангай аймгийн Цахир сумын нутагт байрлах Содномдаржаа уулын оройд байдаг байжээ. Нийслэлээс хэн нь үл мэдэгдэх занданшуулсан шарил олдсон даруйд ажлын хэсгийнхэн Архангай аймгийг зорьсон байна. Ингээд бунхан хадгалагдаж буй ууланд очиход Цэвээн-Арашийн Чүлтэмжамц буюу ард олноо “Өвгөн Гэсэр лам” хэмээн өргөмжлөгдсөн хувилгааны баруун гарын шавь Цорж Аграмба Санжайжавын бунхан хөндөгдөж, шарил нь алга болсныг нь мэдсэн.


Тиймээс ламын шарилыг уугуул  нутаг ууланд байрлах оршинолын байгууламжинд нь 2015 оны 10-р сарын 25- ны өдөр оршоох ёслол болно.

Өнөөдөр буюу 2015 оны 10-р сарын 21-ны өдрийн 10 цагт гандан хийдэд сүсэгтэн олонд мөргүүлэх ёслол болно.

Эдгээр лам нар нь эрдэм ухаан увидасаараа түмэн олныг бишрүүлж, нутаг орноо гадны элдэв халдлагаас хамгаалж, өвчин зовлонгоос түмэн олноо аварч байсан бодит жишээ олон байдаг юм байна.

Өөрөөр хэлбэл, Гэсэр лам болон түүний шавь нарын занданшуулсан шарилын увидас Итгэл хамбынхтай адил байсныг өнөөдөр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц онцоллоо.

Гэсэр лам болон түүний баруун гарын шавь болох Цорж Санжайжав нар нь Архангай аймгийн Байцын дуганд ном хурж байсан аж. Гэсэр ламын удмын С.Батчулуун гэдэг хүний хэлснээр 200 орчим жилийн өмнө Гэсэр лам Хөх нуурын дэнд эрэгт амьдарч байсан гэнэ. Жанч халахынхаа өмнө шавь нараа дуудаж Содномдаржаа ууланд минь нутаглуулаарай хэмээж байсан аж. Ингээд бясалгаж байгаад жанч халахад шавь нар нь тэмээгээр Содномдаржаа уулын орой дээр нутаглуулж, тэр үеийн аргаар занданшуулсан гэнэ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%