Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙГ АШИГЛАЛТАНД ОРУУЛЛАА

2015-10-22

Хот хөдөөгийн ялгааг арилгаж, хүүхэд багачуудыг зөв дадал, соёлд сургах эрүүл орчинг бий болгох зорилгоор Архангай аймгийн гурван суманд ариун цэврийн байгууламжийг ашиглалтанд орууллаа.
ДЗОУб-ын “ Хөдөөгийн усан хангамж, ариун цэврийн байгууламж” төслийн хүрээнд Мобиком корпораци, Архангай аймгийн ЗДТГ хамтран 2015 онд Булган, Хайрхан, Батцэнгэл сумын төвд тус бүр нь 120 орчим сая төгрөгийн өртөгтэй ариун цэврийн байгууламжийг ашиглалтанд орууллаа.

Бүтээн байгуулалтын 30%-ийг тус сумын орон нутгийн хөгжлийн сангаас үлдсэн санхүүжилтийг ДЗОУБ, Мобиком корпораци хамтран гаргаж буй ажээ.
Энэхүү төсөл нь 2014 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ жил 7 аймгийн 16 сумтай хамтран халуун хүйтэн ус, душ бүхий ариун цэврийн байгууламжийг барьж гүйцэтгээд байгаа юм.

2017 он хүртэл хэрэгжих уг төсөлд аймгийнхаа бүх сумдыг хамруулах хүсэлтээ аймгийн удирдлагууд төсөл санаачлагчдад уламжилсан ажээ.
Булган суманд баригдсан ариун цэврийн байгууламжийг сургуулийн харъяанд бүртгэж байгаа юм байна.

24 цагийн турш ажиллагаатай байлгаж, зүй зохистой, ариг гамтай удаан жил ашиглахыг төсөл хэрэгжүүлэгчид сургуулийн удирдлагуудад анхааруулж байлаа.
Түүнчлэн хот хөдөөгийн ялгааг арилгаж, хүн хүнээ хүндлэх, эрүүл тав тухтай орчинд амьдрах хамгийн энгийн алхам бол ариун цэврийн өрөөнөөс эхэлдэг. ОО гэж хүлээж авахаасаа урьтаад соёлын нэг хэмжүүр хэмээн нутгийн иргэд талархан хүлээж аваасай хэмээн төслийн багийнхан хэлж байлаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%