Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Төрийн албан хаагчийн ёс зүйн талаар сургалт болон хэлэлцүүлэг зохион байгуулсан ажлын тайлан

2015-10-28

Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, ЗДТГ-ын албан хаагчдад зориулсан Ёс зүйн сургалтыг удирдамжийн дагуу 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 16 цагаас Иргэний танхимд зохион байгууллаа.

            Сургалтанд ИТХ-ын Тэргүүлэгч 5, ЗДТГ-ын төрийн албан хаагчид 33, нийтдээ 38 хүн хамрагдсан. 

            Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуулинд заагдсан төрийн албан хаагчдийн эрх үүрэг ажиллах зарчим, ёс зүйн талаар сумын ЗДТГ-ын дарга А.Эрдэнэдалай, ЗГ-ын 2010 оны 288 тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчдын ёс зүйн дүрмийн тухай болоод төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээний тухай ИТХ-ын Нарийн бичгийн дарга Д.Туул, ИТХ, ЗДТГ-ын харилцаа болоод хуулинд заагдсан эрх үүргийн тухай ИТХ-ын ажлын албаны ажилтан Г.Онон нар тус тус мэдээлэл хийлээ.

Оролцогчдыг 5 бүлэг болгон хувааж Төрийн албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээ болоод өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ, тулгамдаж байгаа асуудлаас хэрхэн гарах тухай гэсэн санаануудыг дэвшүүлэн хэлэлцүүлэг хийж өөрсдөөр нь тайлбарлууллаа.

Хэлэлцүүлэгт оролцогчдоос дараах чухал санал санаачлагууд гарсан байна.

-       Төрийн албан хаагчдын ёс зүйн сургалтыг дотоод нөөц бололцоогоо ашиглан зохион байгуулах

-       Ажлын байрандаа өөрийгөө болоод бусадтайгаа хамтран хөгжих

-       Цаг үеийн нэн шаардлагатай мэдээллийг бие биедээ хүргэх, ажил хэрэг болгох

-       Төрийн албаны хүнд суртал, чирэгдэл, хүлээлтийг бууруулах арилгах

-       Ажлын цагийг барих, бүтээмжийг сайжруулах

-       Иргэд олон нийтийн саналыг авах, аливаа үйл ажиллагаанд оролцуулах

-       Хамтын шийдвэр гаргах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх

-       Ажлын сахилга хариуцлага, урамшууллын асуудлыг шийдэх

-       Ажлаа дүгнэх, алдаа оноогоо хамтарч ярилцах, шийдэх

-       Мэдээ, мэдээллийг цаг алдалгүй зорилтот бүлгүүдэд хүргэх

-       Бүтээлч сэтгэлгээ, шинэ санаачлагыг дэмжих

-       Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх

-       Ёс зүйн хороонд ханддаг байх, хамтарч ажиллах

-       Захирах захирагдах ёсны дагуу ажиллах

-       Ахмад үеэсээ суралцах

-       Шинэ, залуу төрийн албан хаагчдыг чадавхжуулах

-       Төрийн албан хаагчдын нийгмийн идэвхийг сайжруулах

-       Мэдээлэл технологийн энэ үед өөрийгөө хурдан хугацаанд хөгжүүлж нийгэмтэйгээ зэрэгцэн ажиллах

-       Шударга, ил тод, зарчимч байдлаар аливаад хандах

-       Авилга хээл хахуулиас ангид байх

-        Архи согтууруулах ундаанаас нийт төрийн албан хаагчид татгалзах

-       Хамт олноороо нэгдмэл зорилготой ажиллах

Бусдыг манлайлах, манлайлалд суралцах гэх мэт олон санал санаачлагууд гарч эдгээрийг ажил хэрэг болгох талаар санал нэгтэй хэлэлцлээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 175
169 / 97%
6 / 3%