Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийн иргэдийн хурлын ажлын алба сумдаар

2015-11-02

Сумдын ИТХ-аас 2015 онд хийсэн ажлыг шалган танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр ИТХ-ы ажлын албаны нарийн бичгийн дарга Ж.Жаргалсайхан, ахлах мэргэжилтэн Б.Буянтогтохоор ахлуулсан баг сумдаар тойрох гэж байна.
Шалган танилцах ажлууд:
1. Сумын ИТХ-ын ажилтай журмын дагуу танилцах
2." Төрөөс малчдын талаар баримтлах бодлогын хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-ний биелэлт, үр дүн /Аймгийн ИТХТ-ийн 2010 оны 24-р тогтоол/.
3. "Ахуй үйлчилгээний салбар дэмжих дэд хөтөлбөр,-ийн хэрэгжилт, үр дүн /Аймгийн ИТХТ-ийн 2010 оны 61-р тогтоол/
4. "Архигүй СҮХБААТАР" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан ажил.
5. Төр засгийн хууль тогтоомж, бүх шатны хурлын шийдвэрийг сурталчлах, биелэлтэнд хяналт тавих талаар зохион байгулсан ажил, үр дүн
6. Энэ оны 6-р сард зохион байгуулсан "Төлөөлөгчдийн манлайлал", Нутгийн удирдлагад эмэгтэйчүүдийн манлайлал", сургалтуудаар олж авсан мэдлэг, чадвараа ажил хэрэг болгохоор хийсэн ажил.
7. Аймгийн ИТХ-аас 2015 онд дэвшүүлсэн "Бүх шатны Хурлын хороодын ажлыг эрчимжүүлж, ажлыг нь тайлагнуулах жил" зорилтын хүрээнд хийсэн ажил.
8. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажил, үр дүн.
9. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалтын ажил, хөрөнгийн зарцуулалтын тайлан.
10. Төсвийн тухай хууль, шилэн дансны тухай хууль, хяналт шалгалтын тухай хуулиудын хэрэгжилт.
11. Малын гарал үүслийн гэрчилгээний зарцуулалтын тайлан.
12. Хөрөнгө орлогын мэдүүлгийн тайлан, мэдүүлэг гаргагчдын материал.
13. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын ажил
14. Сумын ИТХ болон Тэргүүлэгчдийн ажлын талаар иргэдээс санал асуулга авах
15. Төлөөлөгчидтэй уулзаж санал бодлыг солилцох
16. Ажилласан тухай дүнгийн хурал хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%