ГАЛ УНТРААХ ТАКТИКИЙН СУРГУУЛЬ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Болзошгүй гал түймрийн аюулаас сэргийлэх, тухайн байгууллагын галын аюулгүй байдлыг хангуулах, гал гарсан тохиолдолд байгууллагын ажилтан, түрээслэгч нар ямар арга хэмжээ авах талаар мэдлэг дадлага олгох зорилгоор Онцгой байдлын газраас Тэрх худалдааны төвд гал унтраах тактикийн сургууль зохион байгуулж, тус газарт үйл ажиллагаа явуулж буй ажилтан, түрээслэгч нийт 75 хүнд 2 цагийн танхимын сургалт явуулж, гал унтраагуур ашиглан гал унтраах дадлага хийлгэж, нэрвэгдэгчийг аврах ажиллагаа зохион байгууллаа.
Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.
санал өгсөн: 174