Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АЛДАГДСАН ШҮТЭЭНЭЭ НУТАГТ НЬ ЗАЛЛАА

2015-11-03

Ард олноо Өвгөн Гэсэр лам хэмээн өргөмжлөгдсөн Цэвээн-Арашийн Чүлтэмжамцын шавь цорж аграмба Санжайжавын бие шүтээнийг өнгөрсөн жил алдсанаар Монгол төдийгүй дэлхийд таниулсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт айлын хашаанаас олдсон шүтээнийг Гандантэгчилэн хийдэд сэргээн засварлаад, аргын тооллоор аравдугаар сарын хорин тавны өдөр буюу билгийн тооллын намрын адаг улаан нохой сарын шинийн арван гуравны хөх нохой өдөр нутагт нь заллаа.

Ийн залахын өмнө Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийд болон аймгийн Төгсбаясгалант Буяндэлгэрүүлэх хийд, Цахир сумын төвд нэг нэг өдөр залж, сүсэгтэн олныг мөргүүлсэн юм.

Гэсэр лам болон түүний шавь нар өөрсдийгөө энэ төлөв байдалд оршоосон Цахир сумын Содномдаржаа уулнаа цогцолбор бүтээх санаачилгыг төр, шашны байгууллагууд хамтран гаргаснаар тэнд “Оршлын байгууламж” босгожээ. Багш шавийг залах ёслолын үеэр цас шуурч хүйтэн байсан хэдий ч сүсэгтэн олны явган цуваа уул өөд үүссэн байлаа.

Багш, шавийн шүтээнийг үндэсний соёлын биет өвд албан ёсоор бүртгэж, шүтээнүүд байрлах байгууламжийг шинэчлэхэд улс, орон нутгийн төсвийн 210 сая төгрөг болон нутгийн иргэд, бизнесменүүдийн дэмжлэгийн нийт 450 сая төгрөгийг зарцуулжээ. Цаашид Буриадын Итгэлт хамбын хэмжээнд хүрэхүйц бурхан шашин, аялал жуулчлалын цогцолбор болгон хөгжүүлэхээр бэлтгэж байгаа гэнэ.


Улаанбаатар хот дахь Цахир сумын нутгийн зөвлөлийн дарга Т.Халтар: “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шүтээнд шинжилгээ хийж үзэхэд уураг,  тархи нь хатаагүй байна. Тиймээс бусад эрхтэнг шинжлэх шаардлагагүй гэж үзсэн. Энэ нь бусад эрхтэн байгаа гэж үзсэн хэрэг” хэмээсэн байна. Харин Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц: “Итгэлт хамбатай дүйх шүтээнүүд” хэмээн онцолсон бол Цахир сумын Засаг дарга Д.Галбаатар “Хэдийгээр хулгайд алдагдсан ч гарах цаг нь болоод гарсан гэж бид үзэж байгаа” гэсэн юм.

Мөнхийн бясалгал хийж гэгээрсэн хоёр шүтээнийг нутгийн иргэд нууцаар залж, шүтэж ирсэн түүх 1894 оноос эхтэй. Түүхэнд тэмдэглэснээр занданшуулах үйлийг хөндлөнгөөс гүйцэтгэдэг байсан гэдэг бол өвгөн гэсэр лам Чүлтэмжамц, аграмба Санжайжав нар нь өөрсдийн увидсаар занданшсан ажээ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%