Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ЭКО ЯВГАН АЯЛАЛ БОЛЛОО

2015-10-20

Сурагчдыг орон нутгийн хүрээлэн буй байгаль орчинтой танилцуулж, байгалийн ухааны боловсролыг дээшлүүлэх, байгаль орчноо хайрлах, хамгаалах эко үзлийг төлөвшүүлэх, сурагчдын хөдөлгөөн, эрүүл мэнд, спорт, явган аяллын ач холбогдлыг сурталчлан ойлгуулах зорилготой явган аялал боллоо. Аялалд 3-р сургуулийн 10-12-р ангийн 13 бүлгийн 390 гаруй  сурагч оролцож, Булган уулын урд талбайд нээлтээ хийсэн юм.

Хангай нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд аяллыг хамтран зохион байгуулсан энэ жилийн аяллын гол онцлог нь байлаа.

 Булган уулыг нар зөв тойрох чиглэлийн 12 км замд зохион явуулж, гурван удаа өртөөлөн буудаллаа. Аяллын үеэр оролцогч багуудын байгаль орчныг хайрлан хамгаалах агуулга бүхий мэндчилгээ, аха тэмцээн, сонирхолтой буухиа, уулын оргил эзлэх тэмцээн, өртөөчилсөн газар орчмын хог хаягдлыг түүж цэвэрлэх, цэвэрлэсэн хогийг хогийн цэгт хүргэх зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулж, дүгнэлээ. Бүх тэмцээний нийлбэр болон багийн зохион байгуулалтын оноог харгалзан байр эзлүүлэхэд 1-р байранд З.Золзаяа багштай 11д анги шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, тасалгааны цэцэг, зааланд хоёр цаг тоглох эрх, цэцгийн саваар шагнууллаа.

2-р байранд Б.Баярчимэг багштай 10б анги, 3-р байранд Б.Баярзаяа багштай 11а анги шалгарч өргөмжлөл, тасалгааны цэцэг зааланд нэг цаг тоглох эрх, цэцгийн саваар тус тус шагнагдлаа.

Тусгай байранд Ж.Долгор багштай 10д анги шалгарч, байгаль орчны газрын тусгай шагналаар шагнагдав. Мөн хамгийн их хог цэвэрлэсэн С. Алтансувд багштай 10в анги зааланд нэг цаг тоглох эрхээр  шагнуулсан юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%