Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ШАЛГАЛТАНД 56 ХҮН ТЭНЦЖЭЭ

2015-10-23

Төрийн албан хаагчийн шалгалт 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулагдаж зарлагдсан таван ажлын байран дээр 152 иргэн бүртгүүлж шалгалт өгөв. Эрдэнэбулган сумын Газрын харилцаа хот байгуулалтын газрын мэргэжилтэн туслах түшмэлийн 1 орон тоон дээр 5 хүн 60 дээш оноо аван тэнцсэн байна. Мөн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, Боловсрол соёлын газрын математик, мэдээлэл зүй болон физик, байгалийн ухааны сургалт хариуцсан мэргэжилтэн гэсэн дэс түшмэлийн 4 орон тоон дээр нийт 51 хүн тэнцсэн байна. Үүнээс Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгчийн орон тоонд 30 хүн, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслахад 10,  Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргад 7, Боловсрол соёлын газрын мэргэжилтэнд 4 хүн тус тус тэнцсэн байна. Энэ удаагийн шалгалтаар Боловсролын газрын мэргэжилтэний орон тоонд өрсөлдсөн Энхжаргалын Нарантуяа хамгийн өндөр буюу 86 оноог авсан байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%