Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

УС СУВАГ АШИГЛАЛТЫНХАН ӨВЛИЙН БЭЛТГЭЛЭЭ БАЗААЖЭЭ

2015-10-30

2015 онд манай байгууллага 42 ажил төлөвлөж, 72,9 сая төгрөгийн урсгал засвар хийсэн гэж Ус суваг ашиглалтын “Ундарга” компаний ерөнхий инженер З.Ганболд хэллээ.

Тарвуугийн голын эх үүсвэрийн станц, Халзангийн давааны цэвэр усан санд, Цэцэрлэг хотын нэгдсэн эмнэлэг, Наран төв, 24 айлын сууцын уулзвар, Тамир хорооллын шугамд шинээр халаалт сольж тавьснаар айлын төвийн төвлөрсөн цэвэр усыг аслын үед хэсэгчлэн хааж засвар үйлчилгээ хийх боломжтой болжээ.


Цэвэр усан хангамжийн системд “Өргөлтийн станц-2”-ын резервуарыг төвлөрсөн шугамд холбож халаалттай болгож шугам сүлжээ болон цахилгааны бүрэн шинэчлэл хийж, төхөөрөмжүүдэд засвар хийжээ. Түүнчлэн 100 худгийн талбай данланг засч, зөөврийн 19 усан санг шланкаар хангажээ. Орон сууцнуудын гадна оруулагт халаалт тавьж, засварчдыг хөдөлмөрийн багажаар бүрэн хангасны үр дүнд ирэх өвлийг өнтэй давах бэлтгэл хангагджээ.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%