Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТ”-ТЭЙ СУМААР ТОДОРЛОО

2015-10-29

2015 оны 10 дугаар сарын 16-ний билэгт сайн өдөр Цэцэрлэг хотноо Монгол Улсын Засгийн газрын Газрын харилцаа, геодиз, зураг зүйн газар, Швейцарь улсын Засгийн газрын хөгжлийн агентлаг, Хүнс хөдөө аж ахуйн яамны дэргэдэх “Ногоон алт” төслөөс “Бэлчээрийн шилдэг менежменттэй сум”-ыг шалгаруулах болзолт уралдааныг зарлан хийсэн ажлын тайлан, үр дүнг хэлэлцэж байр эзлүүллээ.

Төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа 7 аймгийн 38 сумаас 13 сум заасан хугацаандаа тайлангаа ирүүлсэн бөгөөд уралдааны болзол үзүүлэлтүүдээр нь дүгнэхэд Ховд аймгийн Дуут сум, Говь-Алтай аймгийн Чандмань сум, Архангай аймгийн Цахир сумууд тус тус “Бэлчээрийн шилдэг менежменттэй сум”-аар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Галбаатар Засаг даргын захирдаг Цахир сумынхан 2015 онд нэг багийнхаа нутгийг бүхэлд нь чөлөөлж бэлчээрийг сэргээсэн байна. Үр бүтээлтэй ажилласан таван мэргэжилтэнг ОХУ-ын Улаан Үдэ хотод аялан Итгэлт хамбад мөргөх эрхийн бичгээр, Цахир, Хотонт, Төвшрүүлэх сумын газрын даамал Н.Батсайханыг шилдэг менежерээр, Засаг дарга Д.Галбаатарыг манлайлагч удирдагчаар, газрын даамал Х.Сарантуяаг баярын бичиг зуун мянган төгрөгөөр шагнаж урамшууллаа. 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%