Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ИРГЭДЭЭС ИРСЭН ӨРГӨДЛИЙН 80 ХУВИЙГ ШИЙДВЭРЛЭЖЭЭ

2015-11-10

Өнөөдрийн байдлаар иргэдийн 1500-д өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авснаас 80 гаруй хувийг нь шийдвэрлэжээ.

Өргөдөл гомдлын хороогоор шийдвэрлэсэн асуудлуудыг тоймлон хүргэе.

Хамгийн олон өргөдөл дагуулсан нь 350 хүний гарын үсэг бүхий Эрдэнэбулган сумын 4-р багийн Бор толгой өөд өгсөх замын асуудал байжээ. Үүнийг шийдвэрлүүлэх зорилгоор хоёр жил аймгийн удирдлагуудад хандаж хүсэлт, шаардлага явуулсны эцэст зам тавигдаж, энэ оны 10-р сар гэхэд бүрэн дуусчээ.

Мөн Эрдэнэбулган сумын 4-р багийн 4-р гудамжны урд талын хогийн жалгыг цэгцлэх, зам засварын асуудлыг шийдүүлжээ. /УИХ, ЗГ-ын гишүүд, аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст хандаж асуудлыг шийдвэрлүүлсэн/. 4-р багийн замын асуудлаар аймгийн ИТХ-д санал оруулснаар Замын сангийн хөрөнгөөр шийдүүлжээ. Түүнчлэн гэр хорооллын айлуудын эрчим хүчний хүчдэл унасан талаарх асуудлыг Эрчим хүчний газраар шийдүүлсэн, хүнсний дэлгүүрүүдийг оройн 20.00 цагт хааж байгааг эсэргүүцсэн гомдлыг сумын Засаг даргад хандсанаар 22.00 цаг болгон сунгуулсан байна. Жил бүр болдог түншлэл буюу үзэсгэлэн худалдаа нь аймгийн бизнес эрхлэгчдийн орлогыг хаадаг, ижил бараа авчирдаг гэх гомдлыг байнга дагуулдаг. Орон нутагт үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүн бүхий уламжлалт түншлэлийг сэргээх иргэдийн хүсэлт ирсний дагуу аймгийн хөгжлийн Бодлогын хэлтэст шаардлага хүргүүлсэн байна.

Мөн худалдааны төвийн урд талбайд ажилладаг жижиг худалдааг зогсоох Эрдэнэбулган сумын Засаг даргын захирамжийг эсэргүүцсэн гомдол ирснийг холбогдох удирдлагуудад хандан хүчингүй болгосноор бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа гэнэ.

Аймгийн МСҮТ-д бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халагдсан гэх мэдээлэл ирсний дагуу холбогдох яам, Засгийн газарт асуудлыг тавьж шийдвэрлүүлжээ. Мөн боловсролын байгууллагатай холбоотой олон асуудал ирдэг байна. Үүнээс боловсролын тухай хуулийг зөрчсөн буюу цэцэрлэгүүдийн туслах багш нарыг бакалаврын зэрэггүй гэсэн шалтгаанаар ажлаас халах шийдвэр гаргасныг эсэргүйцсэн гомдол ирснийг аймгийн Боловсрол соёлын газарт хандаж шийдвэрлүүлжээ.

“Ирээдүй” сургууль нь цэвэр бохир усанд холбогдоогүйгээс үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болсныг аймгийн ИТХ-д хандаж шийдвэрлүүлсэн бол иргэдийн хүсэлтээр Бор толгойд шинээр 9-р цэцэрлэгийг бариулжээ.

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4-р баг Бор толгойн 1-р гудамжны урд талын айлууд руу голын голдирол өөрчилснөөр ус орж, эд хөрөнгөний хохирол учруулсан тухай олон иргэний гомдол ирсэн. Тэнд зам тавьж голын голдирлыг өөрчилсөн компанид хандаж, асуудлыг шийдвэрлүүлсэн байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%