Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

“МИНИЙ АРХАНГАЙ” НОМЫН БҮТЭЭЛЧИД ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ХИЙЛЭЭ

2015-11-10

Архангай аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан “Миний Архангай” сурах бичиг хэвлэлтээс гарлаа. Энэхүү хүүхэд багачуудын танин мэдэхүйн номыг бүтээлцсэн зохиогчид арваннэгдүгээр сарын есний өдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хурлаар яагаад энэ номыг хийх болсон номны цаашдын  ач холбогдлын талаар мэдээлэл өгөв.


2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 1.5.5 дахь зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ЕБС-ийн сурагчдад эх хэл,  үндэсний ёс заншил, нутгийн өвөрмөц соёлын өвийг хүүхэд залууст уламжлуулах, олон нийтэд түгээх зорилгоор Архангайн хүүхэд багачуудад танин мэдэхүйн номыг хэвлэж, сургалтанд нэвтрүүлэхээр ажлын хэсэг байгуулагдаад ажил эхэлсэн байна. Энэ хугацаанаас хойш ажлын хэсэг судалгаа шинжилгээний ажил, маш олон түүх дурсгалын зүйлсүүд, уламжлал болсон тоглоом наадгай, эрдэмтэн мэргэд, алдартнууд зэрэг олон зүйлсийг багтаахын тулд нэлээдгүй олон судалгааны ажлыг хийсэн байна. Архангай аймаг түүх дурсгалын зүйлс, эрдэмтэн мэргэд, алдартнууд олонтой. Жишээ нь энэ олон алдартнуудаас яг ямар хүнийг оруулах вэ гэх зэргээр нэлээдгүй судалгаа шинжилгээг хийсний үндсэн дээр энэхүү ном хэвлэгдээд сурагчдын гар дээр очиход бэлэн болоод байна.  


Энэхүү номын зохиогчдын багт хэл бичгийн ухааны доктор Б.Мөнхтуяа багшаар ахлуулсан ахмад багш Нацаг-Юм, Ч.Бадамсүрэн, Б.Наранчимэг, П.Отгонбат, Х.Отгонцэцэг, Ц.Пүрэвдорж, Л.Уранчимэг зэрэг магистр багш нар ажилласан. Номын зургийг Б.Цээпил авч оруулсан бол хэл бичгийн ухааны доктор Б.Мөнхтуяа хянан тохиолдуулж, БИТПРЕСС хэвлэлийн компанид хэвлүүлсэн байна.


Энэ номыг анх Архангай аймгийн Засаг даргын санаачилгаар хүүхэд багачууд, сурагчиддаа Архангай аймгийн түүхийг мэддэг, Архангай аймагт ямар ургамал ургадаг, ямар ан амьтад байдаг, байгаль орчин, газарзүй зэрэг аймгийнхаа бүхий л онцлог түүх соёлыг Ерөнхий боловсролын сургуулиар дамжуулан мэдлэг олгох зорилгоор бүтээх болсон.


“Миний Архангай” ном нь хичээлээс гадуурх ажил болон ямар ч хичээлд ашиглаж болох хэрэглэгдэхүүн болж зохиогдсоноороо онцлогтой. Жишээлбэл түүх, физик, байгалийн ухаан, монгол хэл, математик гэх зэрэг бүх төрлийн хичээлд ашиглах боломжтой цогц ном болж чадсан. “Миний Архангай” сурах бичгийг үзэж судалсан хүүхдүүд сургуулиа төгсөөд оюутан болсон ч, гадаад очиод ярьсан ч Архангай аймгийнхаа тухай түүх соёлын дурсгалыг хүний өмнө нүүр бардам нүдээр харсан мэт ярьж чаддаг болох жишээтэй.


Номын дасгал даалгаврын ажлыг Л.Уранчимэг багш хариуцаж хийсэн байна. Дасгал даалгаврыг Тогтвортой хөгжлийн боловсрол, бага суурь боловсролын цөм хөтөлбөрийн шинэчлэлтэй уялдуулсан байна. Хичээл дэмжих зорилгоор багш нар жишиг дасгал даалгаврыг хичээлд ашиглах боломжтой. Мөн энэхүү номонд Архангай аймгийн газрын зургийг оруулсан  ба бага дунд ангийн сурагчдад зориулж АХА, үгийн сүлжээ, бүтээлч түвшний дасгал даалгаврыг оруулж өгсөн байна.  Ном одоогийн байдлаар ЕБС-ийн сурагчдын тоогоор хэвлэгдсэн бөгөөд цаашид захиалгаар Улаанбаатар хотод болон бусад аймагт суугаа Нутгийн зөвлөлийн гишүүдэд нийлүүлэх боломжтой юм байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%