Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

АХМАД ЗӨВЛӨХҮҮД “ГУРВАН ҮЕИЙН ХЭЛХЭЭ” ЧУУЛГА УУЛЗАЛТ ХИЙНЭ

2015-11-13

Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат ажлын албаныхантайгаа аймгийн ИТХ-ын дэргэдэх Ахмад зөвлөхүүдийн 7 салбарын дарга, нарийн бичиг нартай арван нэгдүгээр сарын арван гуравны өдөр уулзан тэдний санаа бодлыг сонсон, цаашид хийх ажлынхаа талаар зөвлөлдлөө.


Аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат ахмад зөвлөхүүдэд аймаг, орон нутгийн бодит байдал болон сүүлийн үед хийгдсэн бүтээн байгуулалтын талаар танилцууллаа. Тэрээр Ахмад зөвлөхүүдтэй зөвлөлдөх болсон шалтгаан нь:

1.    Хилийн заагийг өөрчлөн тогтоох

2.    Хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулж Хэлмэгдэгсдийн гэрэлт хөшөө байгуулах

3.    Ахмад Зөвлөхүүдийн чуулга уулзалтын талаар ахмадуудынхаа санаа бодлыг сонсон нэг шийдэлд хүрэх зорилготой уулзалтыг зохион байгуулсан байна.


Нэгдүгээр асуудалд Ахмад зөвлөхүүд зөвлөлдөөд хилийн заагийг санал нэгтэйгээр дэмжсэнгүй. Учир нь хилийн зааг тогтоох санал нь зөв ч нутгийн ард иргэдийг бэлчээр, нутгаа булаацалдах, гол маргааны эх үүсвэрийг тавьж өгнө гэж үзэн асуудлыг ерөнхийдөө хойшлуулсан нь дээр байх цаг нь болохоор аяндаа яригдах асуудал хэмээн тогтов.


Хоёрдугаар асуудалд Зөвлөхүүд хэлэлцээд хэлмэгдэгсдийн хөшөөг барих нь зүйтэй гэж тогтоод, харин чухам ямар загвартай, хаана байгуулах вэ гэдэг дээр саналаа солилцлоо. Ахмадууд гэрэлт хөшөөг дунд нь барьж тойруулан хана босгон үе үеийн хэлмэгдэгсдийн зураглалыг  харуулах, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, бүх үеийн хэлмэгдэгсдийг нэг том хөшөөгөөр илэрхийлэх зэрэг олон сайхан санаануудыг гаргаж байв. Хөшөөг байгуулах байршлын хувьд Хас банкны хойно байрлах хуучин хөшөөг хэлмэгдэгсдийн хөшөө гэж үздэг  тэнд баръя, эсвэл Барилгачдын талбайд, хоёр гандангийн хооронд зэрэг олон газрыг хэлж байлаа. Эдгээр газруудад байгаа бүтээн байгуулалтыг үгүйсгэж болохгүй хэмээн хөшөөний загвар болон байгуулах газрыг судалж үзэхээр тогтов.


Гуравдугаар асуудлыг ахмадууд хүсэн хүлээж байжээ. Тэд аливаа ажил зохион байгуулахад төсөвтэй холбоотой төдийлөн үр дүн, хүртээмж муутай байдаг. Төрөөс ТББ-уудад дэмжлэг их муу байна. Энэ чуулганыг хийх нь зөв хэмээн бүгд санал нэг байв. Чуулганд ямар насны хүмүүсийг оруулах, ямар нэр өгөх дээр зөвлөлдлөө.

Үүний үр дүнд зөвлөхүүд салбар салбарын ахмадуудыг цуглуулан чуулган хийхээр болж, 200 нь тухайн салбартаа ажиллаж байсан ахмадуудыг оролцуулах, 50 нь тухайн салбарт ажиллаж байгаа дунд насныхан, 50 нь залуу үе байж болох юм гэж үзлээ. Чуулганд оролцогчдыг сонсоод ахмадууд чуулганаа “Гурван үеийн хэлхээ” гэж нэрлэж болох бөгөөд чуулганаар ахмад зөвлөхүүд дунд болон залуу үеийнхэнд сургамж хайрлах, зааж сургахад чиглэгдсэн байна хэмээн тэд ярилаа.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Ахмад Зөвлөхүүд 7 салбартай бөгөөд чуулганыг салбар салбараар  нь сард нэг салбарын чуулганыг хийж болно хэмээн аймгийн ИТХ-ын дарга Ч.Мөнхбат хэллээ. Мөн 19 сумаас чуулганд ирэх хүний тоог заалны суудлыг харгалзан тухайн үед нь шийдэх юм байна. 


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%