Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ЗӨВ ДЭМЖИЖ АЖИЛЛАВАЛ 2020 ОН ГЭХЭД АРХАНГАЙ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АЙМАГ БОЛНО.

2015-11-18

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ГОСТ трейд ХХК-ийн захирал Ш.Лхагватай аймгийн ИТХТ-ийн ажлын албаны ажилтан Л.Соёлмөнх ярилцлаа.

Сайн байна уу. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Архангай аймгийн хөгжлийн өнөөдрийн түвшинд та ямар үнэлэлт дүгнэлт өгч аймагт хийж хэрэгжүүлсэн ажил үйлс, бүтээн байгуулалт дотроос хамгийн үр дүнтэй, иргэдийн сэтгэлд нийцсэн юуг нэрлэх вэ?

Сүүлийн 3 жил аймгийн дэд бүтэц харьцангуй хөгжсөн. Үүнд: Зам, харилцаа холбоо, барилгын хөгжил хамаарна. Энэ нь Архангай гэсэн сэтгэлтэй бүх хүмүүсийн хүч хөдөлмөрийн үр шим гэж хэлж болно. Ялангуяа манай аймагт гудамж төсөл хэрэгжсэн нь аймгийн ард түмэнд бүрханаас өгсөн хишиг. Мал өсч байна, орон сууцны олон сайхан барилгууд баригдсаар байна. Цаашид аялал жуулчлалыг зөв бодлогоор хөгжүүлж, жижиг бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг зөв дэмжиж ажиллавал 2020 он гэхэд Архангай аймаг улсын тэргүүний аймаг болох чөлөөт хөгжлийн үндэс суурь бүрэн тавигдсан байх болно.

Архангайчуудын сэтгэл эмзэглүүлж байгаа, иргэдэд тулгамдсан ямар асуудлууд байна вэ?

Тулгамдсан асуудал гэхээр л ажилгүйдэл, ядуурал байж болохгүй. Ер нь нэг талаас алсыг харсан зөв бодлогыг төр нь хэрэгжүүлж, нөгөө талаас иргэд нь оюунлаг, зөв сэтгэлгээтэй байх хэрэгтэй. Өнөөдөр манай аймагт үйлдвэржилтийн явц дутмаг байна. Ард түмнийг соён гэгээрүүлэх, сургалт сурталчилгааны ажил дутмаг, төр бизнес эрхлэгчид баялаг бүтээгчдийн бодлогын уялдаа холбоо маш дутмаг байна. Энэ бүгдийг сайжруулбал Архангайчуудад сэтгэл эмзэглээд, тулгамдаад байх зүйл ховор болно.

Таны зүгээс аймаг орон нутагтаа хийж хэвшүүлмээр бодож мөрөөдөж явдаг ямар зүйл байна вэ?

Цэцэрлэг хотыг хот ямар байх ёстой тэр утгаар нь хөгжүүлэх, ард иргэдэд зөв сэтгэлгээг эзэмшүүлэх оюунлаг байх сургалт сурталчилгааг цаг ямагт хийх хамгийн том ажил юм.

Өршөөлийн хуулийг баталсан, хориг тавьсан, хоригийг хүлээж авсан үйл явдлыг бүхэлд нь та юу гэж дүгнэж байна вэ?

Энэ өрсөлдөөнтэй нийгмийн хөгжлийн үсрэнгүй хурдтай үед олон шинж төлвийн асуудалтай хүн бүхэн тулгарч байдаг. Нийгмийн харилцаа бүхэнд хариуцлага, өрсөлдөөн байна. Хувь хүний зөв, буруу үйлдэл бүхэн зөвхөн өөрөөс нь хамаардаг. Тиймээс энэ өрсөлдөөн дунд аль болох алдахгүй байхыг л хичээх хэрэгтэй. Хэргийн сэдэл нь санамсаргүй, санаатай, анх удаа, давтан зэрэг олон үйлдэл байдаг. Өршөөлийн тухай хуулийг дээрх сэдэлтэй уялдуулан олон талаас хэлэлцэж батлах нь чухал. Саяхан батлагдсан энэ хуулийг  би бүхэлд нь зөв л гэж дүгнэж байгаа.

Эх орон, ард түмнийхээ төлөө таны хийж чадах зүйл?

Баялаг бүтээх, юм бүхнийг болох талаас нь харж, бүтээх талаас нь ажиллаж, сайхан бүхнийг мөрөөдөж, сайн үйлсийн төлөө зүтгэж амьдрах хэрэгтэй

Нийгмийн амьдралд таны сэтгэлийг түгшээж байгаа зүйл?

Улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнууд ард түмнийхээ сайн сайхны төлөө чин шударгаар ажиллах хэрэгтэй. Зөв сэтгэлгээ, оюуны гэгээрлийн дутмаг байдал сэтгэл түгшээж байна.

Улс эх орны эдийн засгийн хямрал, улс төрийн тогтворгүй байдлын шалтгааныг та юу гэж бодож байна вэ?

Тогторгүй засгийн газартай байхаар хөгжлийн бодлого тууштай хэрэгжихгүй улс орон эдийн засаг бизнесийн хараат байдалд орж ард түмний төрдөө итгэх итгэл алдарч байна. Энэ байдал нь улс төрчдийн хувийн эрх ашиг, намуудын эрх ашгийн зөрчилдөөн нь дээд цэгтээ хурч олигархи бүлэглэлийн хэмжээнд ирсэн нь төрийн институдыг ганхуулж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%