Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"ЭХ НУТГАА ХАЙРЛАЯ" АЯН АРХАНГАЙД

2015-11-12

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооны санаачилгаар “ЭХ НУТГАА ХАЙРЛАЯ” уриатай аян орон даяар өрнөж байна. 

Эх орон, байгаль эх дэлхий, түүхэн дурсгалт газар, булаг шанд, ургамал, ан амьтнаа хайрлан хамгаалах, мөн түүнчлэн эх оронч, бүтээлч сэтгэлгээг өнөөгийн залуучуудад төлөвшүүлэх зорилготой аяны хүрээнд эх нутгаа хайрлан хамгаалахыг уриалсан самбаруудыг байрлуулах ажээ.

Энэхүү аяны хүрээнд Архангай аймгийн 19 сумын НАМЗХ-ны залуучууд нэгдээд байгаа бөгөөд “Эх нутгаа хайрлая” уриалга бүхий тэмдгийг аймгийнхаа байгалийн дурсгалт газар, ан амьтан бүхий уул, ой мод, томоохон гол мөрний эх,  сав газар, рашаан, овоо тахилгат газар, сумын орох гарах хаалга зэрэг 200 гэрэн гарзруудад байршуулсан байна.

Байгаль, дэлхийгээ хайрлан хамгаалах аянд аймгийнхаа хүн бүрийг нэгдэж, иргэн бүр байгаль орчноо хамгаалагч, эх дэлхийгээ хайрлагч, зүй бус үйлдэлтэй тэмцэгч байхыг нийт аймгийнхаа малчид, залуучууд, ард иргэддээ уриалж байгаа юм байна.

 


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%