Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Дэлхийн банкнаас...

2015-11-23

Аймгийн Иргэний танхимд, Дэлхийн банкны мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир, Дэлхийн банкны судалгааны зөвлөх Г.Гансүх  нар  "Байгаль орчин, Нийгмийн хамгааллын бодлого хэрэгжилт, хэтийн төлөв цаашид сайжруулах хэрэгцээ" сэдэвт уулзалт зөвлөгөөн боллоо. Энэхүү уулзалтын гол зорилго нь: Орон нутагт байгаль орчин нийгмийн хамгааллын бодлого хэрэгжилт талуудын оролцоо, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын асуудлаар хэлэлцлэхээс гадна дэлхийн банкны байгаль орчин нийгмийн хамгааллын бодлогын талаар талуудад мэдээлэл өглөө.
Уулзалт зөвлөгөөнд :
Аймгийн ЗДТГазар, БОАЖГазар, ОБГазар, Орон нутгийн өмчийн алба, ГХБХБГазар, Баруун-Урт сумын байгаль орчны байцаагч, Эрүүл мэндийн газар,  Мэнэнгийн талын сав газрын хамгаалалтын захиргаа мөн иргэдийн төлөөллүүд оролцлоо.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 172
166 / 97%
6 / 3%