Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

БАГШ НАР КОМПЬЮТЕРОО ХҮЛЭЭН АВЛАА

2015-11-24

Архангай аймгийн багш нар өнөөдөр /11.24/ зөөврийн компьютерээ гардаж авлаа.
Монгол Улсын Засгийн Газраас баталсан “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийн “Багшийн хөгжил” дэд хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын багш нэг бүрт зөөврийн компьютер олгож эхэлсэн. 
Цэцэрлэг хотын хэмжээнд зөөврийн компьютерийг багш нарт олгох үйл ажиллагаа аймгийн ёслол хүндэтгэлийн танхимд болж аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Тамгын дарга Б.Лхагвасүрэн, БСГ-ын дарга А.Амгаланбаатар, Эрдэнэбулган сумын ИТХ-ын дарга М.Эрдэнэдэлгэр, Засаг дарга Э.Оюунчимэг, Засаг даргын орлогч Т.Батмөнх нар оролцлоо. 
Улсын хэмжээнд нийт 25,000 ширхэг зөөврийн компьютерийг багш бүрт, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр 11,340 ширхэг зөөврийн компьютерийн лабораторийг сургууль бүрт олгож байгаа юм.
Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 127 тоот тогтоолын дагуу БНХАУ-ын Засгийн Газраас Монгол Улсын Засгийн Газарт олгох экспортын зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг шинэчлэн баталж, зээлийн тусгайлсан хэлэлцээр байгуулсанаар энэхүү хөрөнгө оруулалтыг хийх боломж бүрдсэн юм.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%