Сүхбаатар аймгийн албан байгууллагууд, аж ахуй нэгжүүдийн дарга, эрхлэгч нарын мэдээлэл солилцох хурал 7 хоног бүрийн лхагва гаригийн 13:00 цагт Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд болдог билээ...Энэ өдрийн хуралд Аймгийн ИТХурлын дарга П.Мөнхжаргал, Аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр, Аймгийн ЗДТГазрын дарга Ц.Лхамсүрэн нар ахлан оролцлоо.
Хурлаар:
Аймгийн ИТХурлын дарга П.Мөнхжаргал: Байгууллагын дарга эрхлэгч нарыг АИТХуралд ирж суух хэрэгтэй гэж хэллээ.
Аймгийн төвийн авто болон явган зам халтиргаа гулгаа ихтэй байгаатай холбогдуулан авто болон явган замыг албан байгууллагуудад хувиарлан замын цасыг цас орсон дариуд нь цэвэрлэж байх үйл ажиллагааг байгууллагуудын дарга эрхлэгч нарт Аймгийн Засаг даргын орлогч үүрэг болголоо.
2. Аймгийн "Жаахан шарга" ХЖТеатр Дорнод аймгийн Театртай хамтран тоглолт хийж байгаа талаар
3. Статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбат: Аймгийн өрх, хүн ам, МАА-н тооллогын комиссыг ЗД-ын захирамжаар томилсон талаар мөн мал бүхий байгууллага иргэдэд анхааруулсан заалт байгаа иймээс мэдээллийг үнэн зөв мэдүүлэх түүнчлэн 12.07-17-ны хооронд малын хөдөлгөөн, борлуулолт, нядалгаа хийхгүй байхыг санууллсан мэдээллийг өглөө.
4. УЦУОШ-ний албаны дарга Энхбаяр: 2015.12.01-нээс эхлэн ихэнх нутгаар цас орж шуурах төлөвтэй байна мөн 12.14-нөөс агаарын темпратур сулрах төлөвтэй байна гэсэн мэдээллийг өглөө.
5. Хүний эрхийн үндэсний комисс Х.Наранцэцэг: Хүний эрхийн өдрөөр бүх цэцэрлэгийг хамруулан " Хүүхдийн эрхийн театр " гэсэн тэмцээнийг ХГБХХэлтэстэй хамтран зохион байгуулсанаа тайлагналаа .
6. Худалдаа аж үйлдвэрийн танхим дарга С.Батболд: Зээлийн батлан даалтын сан 7-р сараас манай байгууллага дээр ирсэн. Үүнд: Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд батлан даалт гаргах 1 зээлдэгчид 500 сая хүртэл батлан даалт гаргах талаар мөн энэхүү батлан даалтанд хамрагдахад ямар бичиг баримт бүрдүүлэх талаар зөвлөгөө өгч мэдээлэл хийлээ.
7. Баруун-Урт сумын ЗДТГазраас: Нийгмийн халамж хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр : Хөгжлийн бэрхшэлтэй 18 иргэний 17 иргэнийг ажлаар хангасан, 328 шинэ ажлын байр бий болсон.Төрийн харъяалаотай 1044 ахмадад хүндэтгэл үзүүлсэн, хүнсний талоныг 453 өрхөд олгосон, Хөгжлийн бэрхшээлтэй 51 иргэнд 18,3 сая төгрөгний тусламж үзүүлсэн гэх тоон мэдээллийг өглөө энэ өдрийн цуглаанаар.
