АМРАЛТЫН ӨДРӨӨР Ч, АЖИЛСАГ ХАМТ ОЛОН
2015.11.25-ны өдрийн Байгууллагын дарга нарын цуглаан дээр аймгийн төвөөр халтиргаа, гулгаа ихтэй байгаатай холбогдуулан аймгийн төвийн авто замуудын цасыг цэвэрлэж гүйцэтгэхийг бүх байгууллагын дарга, эрхлэгч нарт аймгийн Засаг даргын орлогч Д.Хосбаярын үүрэг болгосон билээ. Ийнхүү үүрэгт ажлын дагуу Сүхбаатар аймгийн ИТХурлын ажлын албаны хамт олон бид бүхэн "Green town" хотхоны зүүн талын замын дунд хэсэгээс урд уулзвар хүртэл 100 метр замын цасыг цэвэрлэж гүйцэтгэлээ.Эх орон, төрөлх нутгийнхаа сайн сайхны төлөө манай хамт олон хэзээд бэлэн байх болно.