Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас сургалт хийлээ

2015-11-30

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагайгаар ахлуулсан бүрэлдэхүүн 2015 оны 11 дугаар сарын 30-ны өдөр аймгийн ЗДТГ-ын VIP танхимд сургалт зохион байгууллаа. Сургалтанд аймгийн ИТХ-ын дарга болон аймгийн Засаг дарга хэлтэс агенлтагийн удирдлагууд оролцлоо.


Сургалтаар Монгол Улсын геодезийн солбицол, өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоо, GNSS-ийн байнгын ажиллагаатай станцыг ашиглан хэмжилт хийх, Геодезийн байнгын цэг, тэмдэгтийн хадгалалт, хамгаалалт, мэдээллийн сан хөтлөх, Байр зүйн зургийн жижүүрлэлт хөтөлж, шинэчлэлт, тодруулалт хийх, анхаарах асуудлууд, Хаягийн зургийн шинэчлэлт хийх, газар зүйн нэрийн тухай, мэдээллийн төвийн танилцуулга, Төрийн нууцыг хадгалах, хамгаалах журам, тоон мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалтын талаар Геодези зураг зүйн хэлтэсийн дарга С.Энхтуяа, ГЗЗХ-ийн ахлах мэргэжилтэн Л.Мандухай, МТ-ийн ахлах мэргэжилтэн Н.Адилбиш нар мэдээлэл хийж, иргэдийн асуулт хариултанд хариулж ажиллалаа.  


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%