Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

ТАМХИ ТАВАН НАСЫГ ТАНЬ ХУЛГАЙЛСААР Л БАЙХ УУ !

2015-11-27

Сүхбаатар аймгийн ИТХурал-Иргэний танхим, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс санаачилан, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Ерөнхий боловсролын сургуулиудын.нийгмийн ажилтнууд хамтран ЕБС-ийн сурагчдад тамхи хүний биед хэрхэн хор уршиг үзүүлдэг, түүний хор хөнөөл, мөн "Тамхины хяналтын тухай" хуулийн хэрэгжилтийн талаар сургалт явуулж, харилцан ярилцлагыг зохион байгууллаа. Эхний удаагийн энэ арга хэмжээнд АИТХурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба хариуцсан мэргэжилтэн Г.Жаргалсайхан, Иргэний танхим хариуцсан мэргэжилтэн А.Лхагва-Очир, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Оюунбилэг, Цагдаагийн газрын хүүхдийн байцаагч Ариунтуяа, 4-р бүрэн дунд сургуулийн нийгмийн ажилтан Хишигмаа нар оролцон зохион байгууллаа мөн залуу уран бүтээл Буяндэлгэрийн Сод-Эрдэнэ "Тамхи таны нөхөр биш", Сархад зэрэг шүлгүүдээ уншиж хамтран оролцлоо.Тун удахгүй үлдсэн сургуулиудад энэхүү ажил үргэлжлэн зохион байгуулагдана.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%