/Хугацааны эхээр цас орж цасан шуурга шуурна/
Баруун аймгуудын нутгаар
30-нд Зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн өмнөд хэсгээр 16 м/с хүрч ширүүснэ. Ойрын 3 хоногтоо хүйтний эрч бага зэрэг чангарч Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 32-37 градус өдөртөө 20-25 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус өдөртөө 0-5 градус хүйтэн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна.Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Төвийн аймгуудын нутгаар
30 - 1 -нд ихэнх нутгаар цас, 2-нд нутгийн зүүн хэсгээр, 5-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. 30-1-нд салхи зарим газраар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. 1-3-нд хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгороор шөнөдөө 32-37 гардус өдөртөө 21-26 градус хүйтэн, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ёрөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 16-21 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна. цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Зүүн аймгуудын нутгаар
1-2 нд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12-14 м/с хүрч цасан шуурга шуурна. 1-3,6 хүйтний эрч бага зэрэг чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус өдөртөө 15-20 градус аүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 10-15 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Говийн аймгуудын нутгаар
1-нд зарим газраар, 2-нд нутгийн зүүн хэсгээр баг зэргийн цас орж цасан шуурга шуурна. Салхи 1-2нд зарим газраар түр зуурын 16-18 м/с хүрч ширүүснэ. 1-3 нд хүтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21градус өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Эх сурвалж: Tsag-agaar.mn
