Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Өвөлжилт хүндрэх аймаг сумыг нэрлэлээ

2015-12-01

        Албаныхан Засгийн газрын хуралдаан дээр энэ оны арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй, ялангуяа Увс, Завхан, Төв, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Говь-алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Хэнтий, Дундговь, Дорногвийн зарим сумдад цасны зузаан 7-12 см, Увсын Улаангом, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Завхан.ы яруу, Баянхайрхан, Булганы Рашаант, Баянхонгорын Жаргалант, Төвийн Жаргалант сумдад 13-22 см байгаа талаар танилцууллаа.

         Нийт нутгийн 40 орчим хувьд нь өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй. Үүнээс Увс аймаг бүхэлдээ, Булганы ихэнх, Архангайн хойд Төвийн баруун хагас, Дархан-Уул, Сэлэнгийн өмнөд хэсгийг хамгийн эрсдэлтэй, Завхан, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн зарим нутгаар мөн эрсдэл ихтэй байгаа гэж Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.
12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр эрсдэл ихтэй байгаа нутгийн хойд хагаст олон жилийн дунджаас хүйтэн байх ба цас ихэнх нутагт дунджийн орчим, зарим газраар ахиу орохоор байгаа нөхцөлд байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна.

         Эрсдэл ихтэй байгаа дээрх газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх хуваарилах, хүртээх ажлыг эртнээс зохион байгуулах, хүмүүнлэгийн тусламж дэмжлэгийг татан оруулах зэрэг арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаар Монгол улсын шадар сайд Ц.Оюунбаатар танилцуулсан байна. Мөн тэрээр хөдөө аж ахуйн болон төв суурин газруудын 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулсан дүн, Засгийн газрын тогтоолын биелэлтийн талаар илтгэлээ.

         Отроор өвөлжих өрхийн тоо 2.2 мянга, малын тоо 1.5 сая толгойгоор нэмэгдэж байгаатай холбогдуулан отроор яваа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, Авто замын засвар, арчлалтын компаниудын гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн үлдэгдлийг яаралтай шийдвэрлэх, Орон нутагт дулааны үнэ нэмэгдсэн, байгууллагын халаалтыг нийтийн халаалтад шилжүүлснээс үүдэн үүсэн зардлын зөрүү, түлш, халаалтын өрийг зохицуулах, шийдвэрлэх, Булган аймгийн төвийн дулааны халаалтын зуухны хүчин чадлын нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх, Увс аймгийн төв, Өвөрхангайн Бүрд, Гучин-Ус, Хужирт суманд аваарын дизель станцын техникийн найдвартай ажиллагааг хангах арга хэмжээ авах, Улсын хэмжээнд нийт сумын 40 хувьд өвөлжилт хаваржилтын байдал хүндрэх эрсдэлтэй байгааг тооцон гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлэн байдлыг хангах зэрэг арга хэмжээ авахыг холбогдох яам агентлаг, аймгийн Засаг дарга нарт үүрэг болголоо.

Эх сурвалж: itoim.mn

 

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%