ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, БАЙГАЛЬ ОРЧНЫ ХОРОО ХУРАЛДЛАА.
2015.12.02-ны өдрийн ИТХурлын Тэргүүлэгчдийн хурлаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтанд оруулахаар уламжлах", "Зарим газрыг тусгай хэрэгцээнээс чөлөөлөх" "Сүхбаатар аймгийн нарийвчилсан агнуур зохион байгуулалтын тайланг хэлэлцэж менежментийн төлөвлөгөөг батлах", аймгийн Засаг даргын 2015 оны үйл ажиллагааны тайлан" зэрэг асуудлыг Аймгийн ИТХурлын хуралдаанд оруулахтай холбогдуулан Хүнс, Хөдөө аж ахуй, Байгаль орчны хороогоор урьдчилан хэлэлцүүлж, үнэлэлт дүгнэлт өгүүлэх шаардлагаар хуралдлаа. Энэхүү хурал Аймгийн ИТХурлын нарийн бичгийн дарга Ж.Жаргалсайхан, хорооны гишүүн Т.Сүнжидмаа, Т.Ган-Очир болон холбогдох албаны мэргэжилтнүүд оролцлоо.