Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Шинэ ном хэвлэгдлээ

2015-11-30

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Хөдөө аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал хариуцсан ахмад зөввлөх, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад сэтгүүлч Г.Жамцын “Үхэр тэргээр аялсан сонин сайхан” нэртэй шинэ ном хэвлэгджээ. Ахмад сэтгүүлчийн 15 дахь энэ номонд түүний дурсамж, эргэцүүлэл, бодрол, тэмдэглэлүүд багтжээ.

“Улсын машин унаагүй, дарга байгаагүй эгэл жирийн зохиолч, сэтгүүлчийн хөдөлмөр нь  үхэр тэргээр туулай гүйцэх гэсэн хэлцтэй шууд утгаараа дүйцэхээр санагддаг тул номоо ийн нэрийдсэн” хэмээн зохиолч өөрөө хэлжээ.

Номонд зөвхөн зохиолчийн үзэж туулсан замнал төдийгүй бусад нэрт зохиолч, сэтгүүлчдийн тухай наргиантай дурсамжууд ч багтжээ. Хэдийгээр ном бүхэлдээ эгэл сэтгүүлчийн туулсан замналын өнгө аястай ч манай улсын нэгэн жарны түүхийн амьд гэрч яахын аргагүй мөн болохыг уншигч та олж харах бизээ.

Номыг Хасу худалдааны төвийн 2-р давхрын номын тасгаас худалдан авч болох юм байна.


Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%