Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

"ИРЭЭДҮЙН ОДОД-2015" чөлөөт бөхийн тэмцээн болов

2015-12-01

“Ирээдүйн одод-2015” шилжин явах цомын төлөөх өсвөр үеийн чөлөөт бөхийн тэмцээнийг 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Тариат суманд амжилттай зохион байгууллаа. Тэмцээн нь бөхийн спортыг сум, орон нутагтаа сурталчилах, тамирчдын ур чадварыг ахиулах, улмаар тамирчдын залгамж халааг бэлтгэх зорилготой юм.

Өсвөр үеийн тэмцээнд 1998 оноос хойш төрсөн тамирчдыг  

·         Хөвгүүд 30кг, 35кг, 38кг, 42кг, 46кг, 50кг, 54кг, 58кг, 63кг, -69кг, +69кг

·         Охид , 38кг, 42кг, 46кг, 50кг, 54кг, 58кг, -63кг, +63кг жингийн ангиллаар оролцуулсан байна.

Энэхүү тэмцээнийг Тариат сумын ЗДТГ, ЕБСургуулиас хамтран зохион байгуулсан нь нутгийн иргэдийн болон тэмцээнд оролцогчдын талархалыг хүлээсэн томоохон ажил болжээ. Чөлөөт бөх сонирхогч иргэд, оролцогчид энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон сумандаа хийж байх саналыг аймгийн спортын хороонд тавих, “ХОРГО ЧӨЛӨӨТИЙН АЛТАН ДЭВЖЭЭ” нэртэй чөлөөт бөхийн баг тамирчдыг санаачилан бий болгох зэрэг олон сайхан санаануудыг хэлж байлаа.  Тус сумын Нараа багшийн гараас олон бөх төрж аймаг, улсад зодоглож байжээ. Мөн Чөлөөт бөхийн гавьяат тамирчин Пүрэвбаатар Тариат сумын уугуул гэнэ. Тариат сумын сурагчдын брэнд спортын нэг бол яахын аргагүй чөлөөт бөх юм байна.


“Ирээдүйн одод – 2015” тэмцээнд спортын төрөлжсөн сургалттай ерөнхий боловсролын сургуулийн баг тамирчид амжилттай оролцож, 10В ангийн сурагч Б.Оюунбагана, 10Б ангийн сурагч Буянжаргал, 9Б ангийн сурагч Мягмарсүрэн, 6а ангийн сурагч Уртнасан, 6Б ангийн сурагч Болорчимэг нар тус тус хүрэл медаль хүртсэн байна.

 

Тус тэмцээнд Тариат сум багаараа 2-р байранд орлоо. Тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан ахлах сургуулийн хамт олонд талархал илэрхийлж, Тараитчуудад их спортын гайхамшигийг мэдрүүлж, сэтгэлийн их баяр, цэнгэл эдлүүлсэн тамирчиддаа спортын амжилт хүсье. Ирээдүйн тив, дэлхий, олимпын аваргууд эндээс л төрнө.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%