Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатар аймгийн ИТХ-ын 12-р хуралдаан маргааш болно.

2015-12-03

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит XII-р хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 09 цагаас аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд болно.
Хуралдаанаар хэлэлцэх асуудал:
1. Аймгийн Засаг даргын засаглалын бүрэн эрхийн хугацааны тайлан. Илтгэгч: Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь
2. Аймгийн Нийгэм эдийн засгийг хөгжүүлэх 2015 оны Үндсэн чиглэлийн биелэлт, 2016 оны үндсэн чиглэлийн зорилт               Илтгэгч: Засаг даргын орлогч Д.Хосбаяр
3. Аймгийн 2015 оны төсөвт тодотгол хийх тухай Илтгэгч: Аймгийн СТСХ-ийн дарга Д.Ариунжаргал
4. Аймгийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2016 оны төсвийн төслийг хэлэлцэн батлах Илтгэгч: Аймгийн СТСХ-ийн дарга Д.Ариунжаргал
5. Баруун-Урт сумын зарим багийг нэгтгэх, татан буулгах тухай Илтгэгч: Баруун-Урт сумын Засаг дарга М.Идэрбат
6. Зарим газрын улсын тусгай хамгаалалтанд оруулахаар уламжлах тухай Илтгэгч: БОГ-ын дарга Х.Төмөрхуяг
7. бусад гэсэн асуудлаар тус тус хэлэлцнэ.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%