АЙМГИЙН ИТХ-ЫН ЭМЭГТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧИД СУМДАД АЖИЛЛАЛАА
МОНЭС-ийн дэмжлэгээр Архангай аймгийн ЭТББ-уудын сүлжээ, аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид хамтран Ихтамир, Өндөр-Улаан, Тариат, Цахир сумын 160 манлайлагч эмэгтэйчүүдтэй уулзалт хэлэлцүүлэг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр орон нутагт тулгамдаж буй асуудал, эмэгтэйчүүдийн хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож, санал асуулга судалгаа авлаа. Мөн хүний эрхийн сэдвээр зохиогдсон "Хүслэн " жүжгийг орон нутгийн иргэдэд толилуулсанд сэтгэл хангалуун байв. Хамтран ажилласан аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ж. Ариунаа, Б. Батцэцэг, Б. Болормаа болон ХДТ-ын уран бүтээлчид, орон нутгийн удирдлагууд, эмэгтэйчүүддээ талархал илэрхийлье.
Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.
санал өгсөн: 174