Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Сүхбаатарчууд энэ 7 хоногт "ШАТРЫН СПОРТ"-оор өрсөлдөж оюун ухаанаа сорино.

2015-12-07

Монгол улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын Их Хурлын даргын ивээл дор явагддаг шатрын тэмцээн 12-р сарын 10-12-ны өдрүүдэд Баруун-Урт сумын иргэний танхимд явагдана. Энэ тэмцээнд сүүлийн 2 жилийн хугацаанд рейтинг нь 2000-с дээш гараагүй, шатрын спортын цолгүй шатар сонирхогчид оролцдог. Энэ удаагийн тэмцээнд сум бүрээс 3 эрэгтэй, 1 эмэгтэй тамирчин оролцох юм. Бүртгэл 12-р сарын 10-ны өдрийн 08-12 цагийн хооронд аймгийн Иргэний танхимд явагдана. Шатар сонирхогчид та бүхнийг урьж байна.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%