Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

Морины шүд зан авирт нь нөлөөлдөг гэв үү !

2015-12-07

Морины шүд амьсгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Колумб улсад морийг эрүүл чийрэг байлгахад зориулж шүдэнд нь ихэд анхаардаг.   Адууны шүд хүний шүдийг бодвол тасралтгүй ургаж байдаг. Адуу байгальд зэрлэг байдлаараа байхдаа өвсийг зажилж, хивж, шүд нь байнга үрэгдэж багасч байдаг байна. Харин морины идэш тэжээл өөрчлөгдөж бэлэн тэжээл иддэг болсноор адууны шүд үрэгдэж, багасч байдаг хэвийн байдлаа алдаж хэт урт ургадаг болсон байна. Нэгэнт адууны шүд урт богино янз бүрийн хэлбэр, хэмжээтэй болбол хоол тэжээлийг жигд зажилж бутлах чадвар нь алдагдаж заримдаа буталж жижиглээгүй хоол ходоодонд орж гэдэс доторт нь муугаар нөлөөлдөг. Тиймээс малын эмч нар морины шүдийг тэгшилж, хэвийн байдлыг нь хадгалдаг байна. Колумбад морины шүдийг, үрэх, хуурайдах, өрөмдөх, цэвэрлэх, амыг тогтмол хэмжээнд нь ангайлгаж байлгах зэрэг нарийн багажууд байдаг ажээ. Мөн адуунд илүү шүд байдаг. Тэр шүдийг нь авахгүй бол өвс, хоол тэжээл идэхэд нь хүндрэлтэй байдгаас гадна шүдний зовиуртаа шаналсан адуу эмзэг, догшин, ярдаг ааштай болдог гэж малын эмч ярьж   байна. Амьтад хоол тэжээлээ тохируулж иднэ гэж байдаггүй. Хоолоо идэж чадахгүй зовиуртай байгааг хэрхэн жин алдаж турж байгаагаас нь мэдэж болдог гэнэ. Шүдний зовиураасаа болж, догшин, ярдаг ааштай болж байгааг мэдэж болно. Энэ нь цаашлаад уралдахад нь хүртэл сөрөг нөлөө үзүүлдэг. Шүдийг тэгшилж, янзалж, цэвэрлэсний дараа адууны зан авар зөөлөрч, өвс тэжээлэндээ дуртай болдог гэж адууны шүдний эмч ярьжээ.
Shuum.mn

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 174
168 / 97%
6 / 3%