Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал

Албан ёсны цахим хуудас Албан ёсны цахим хуудас

МСҮТ-ийн СУРАГЧИД ТАМХИНЫ ЭСРЭГ НЭГДЭЖ БАЙНА !

2015-12-09

Сүхбаатар аймгийн ИТХурал-Иргэний танхим, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс санаачилан, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнууд хамтран ЕБС-ийн сурагчдад тамхи хүний биед хэрхэн хор уршиг үзүүлдэг, түүний хор хөнөөл, мөн "Тамхины хяналтын тухай" хуулийн хэрэгжилтийн талаар сургалт явуулж, харилцан ярилцлагыг зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд 2 ангийн 65 сурагч оролцож, АИТХурлын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх алба хариуцсан мэргэжилтэн Г.Жаргалсайхан, Иргэний танхим хариуцсан мэргэжилтэн А.Лхагва-Очир, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Оюунбилэг, МСҮТ-ийн нийгмийн ажилтан Х.Одончимэг нар оролцон зохион байгууллаа. Өмнө нь бид бүхэн Баттулга захиралтай 4-р бүрэн дунд сургууль дээр энэхүү үйл ажиллагааг хийж байсан бол тун удахгүй үлдсэн 1,2,3-р бүрэн дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад зориулан энэхүү сургалт, ярилцлагаа зохион байгуулан ажилланаа.

Усны тухай хуулийн 22.4-т зааснаар Сүхбаатар аймгийн хэмжээнд Усны сан бүхий газрын энгийн болон хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын болон хориглолтын бүс тогтоохоор ажиллаж байна. Онцгой хамгаалалтын бүс 752 уст цэгт 343610.0935 га, энгийн хамгаалалтын бүс 757 уст цэгт 18027.9182 га, эрүүл ахуйн хориглолтын бүс 56.2 га, хязгаарлалтын бүс 679.72 га талбайг тус тус хамгаалалтын бүс тогтоохоор төлөвлөөд байна.

санал өгсөн: 199
180 / 90%
19 / 10%