Монгол Улсын Их хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг Аймгийн ИТХурал болон Оюунлаг шатрын клубтэй хамтран дөрөвдөх жилдээ амжилттай зохион байгуулж аймгийн аварга шатарчдаа тодруулж тун удахгүй болох Улсын аварга шалгаруулах сонирхогчдын шатрын тэмцээнд оролцох эрхийг олголоо.Энэхүү тэмцээнд Асгат, Халзан, Түвшинширээ, Онгон, Эрдэнэцагаан, Баруун-Урт сумдын нийт эрэгтэй 25, эмэгтэй 5 шатарчид оролцож оюун ухаанаа сорин өрсөлдсөнөөс - Эрэгтэй 1-р байранд Баруун-Урт сумын 1-р багийн шатарчин М.Отгонбаатар 2 жил дарааллан түрүүлж, 2-р байранд Баруун-Урт сумын ахмад шатарчин Ж.Доржцэрэн, 3-р байранд Баруун-Урт сумын шатарчин Х.Өлзийбат, Эмэгтэй 1-р байранд Асгат сумын шатарчин АЗДТГазрын Хөгжлийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн С.Ундрах нар тус тус амжилттай оролцож Тэргүүн байруудыг эзэллээ. Энэхүү тэмцээний онцлох буюу хамгийн ахмад шатарчнаар өдгөө 80 гаруй насыг наслаж байгаа Баруун-Урт сумын 2-р багийн өндөр настан Очир багш байлаа.Тэмцээнд идэвхи чармайлт оюун ухаанаа сориж оролцсон нийт шатарчиддаа Аймгийн ИТХурлаас спортын өндөр амжилтыг хүсэн ерөөж баярласан сэтгэгдэл илэрхийлж байна. Аймгийн ИТХурал - Иргэний танхим 2015.12.11
